22 жилийн турш ижилссэн хувцсаар гангалж буй Бекхэмийн гэр бүл

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-11 15:47:25

Дэлхийн спорт, шоу бизнесийн ертөнц дэх хамгийн алдартай хосуудын нэг болох Девид болон Викториа Бекхем нар гэр бүл болоод хэдийнээ 22 жилийн нүүрийг үзжээ. 

Үүгээр зогсохгүй, тэдний ууган хүү Бруклин энэ жилийн 3-р сард 22 нас хүрсэн байна. 

Огт асуудал бэрхшээл гардаггүй, төгс төгөлдөр харилцаа гэж хаа ч үгүй боловч тэд 20 гаруй жилийг хамтдаа туулж гэр бүлээ бат бөх, тогтвортой хэвээр авч яваа гэдгээрээ олны дунд нэр хүндтэй. 

Олон мянган залууст эерэг үлгэр дуурайлал үзүүлсээр ирсэн энэ гэр бүлийн 22 жилийн ойг тохиолдуулан тэдний хайрын түүхээс хүргэж байна.

Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Роберт Жозеф Бекхэм болон Spice Girls охидын хамтлагийн гишүүн Виктория Адамс-Бекхэм нар 1999 оны 3-р сарын  4-нд ууган хүү Бруклин Бекхэмээ өлгийдөн авч, үүнээс 4 сарын дараа албан ёсоор гэр бүл болжээ. 

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд тэдний харилцааны талаар хэд хэдэн удаа томоохон асуудал шуугиан дэгдэж байсан ч тэд гэр бүлээ тогтвортой хадгалан авч үлдсэн нь бахархууштай.

Тэд өнөөдрийг хүртэл бие биенээ бүх талаар дэмжиж ирсэн гэдгийг олон мянган шүтэн бишрэгчид нь батална. 

Дэвидийн спортын карьерийн идэвхтэй үед Викториа нөхрөө сэтгэлзүйгээр дэмжиж, дэргэд нь цаг үргэлж түшиж тулж явсан бол Дэвид ч эхнэрийнхээ загварын шоу, ажил хэрэгт ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулдаг нь илт харагддаг. 


Үүнээс гадна тэд хэдийгээр залуу хос гэж нэрлэгдэхээ больж байгаа боловч 20 гаруй жилийн дараа ч залуу цагийнхаа романтик харилцааг гээлгүй, хадгалж чадсан байна. 

Энэ хос Бруклин, Ромео Жеймс, Харпер Севен, Круз хэмээх дөрвөн сайхан хүүхэдтэй.


Дэвид инстаграм хуудсандаа гэр бүлийнхээ ойн баярын өдрийг хуваалцаад, 22 жил өнгөрсөн ч хувцсаараа ижилсэх дуртай хэвээр гэдгээ илэрхийлж, хуучны зургуудынхаа хамт нийтэлсэн  юм. 


Бекхемийн гэр бүл алдаа гаргаж, нэгнээ гомдоосон, сэтгэлийг нь шархлуулсан гэхчлэн дийлэнх хосуудын туулдаг хэцүү замыг туулж өнгөрснөө нуугаад байдаггүй.


Гэвч тэд хоёул асуудалд хүлээцтэй хандаж, хийсэн алдаа бүрээ ухаарч чаддагийн зэрэгцээ бие биедээ хайртай учраас таарсан бэрхшээлүүдэд сөхрөлгүй, амжилттай даван гарчээ.


Ингээд хос хоёрын донжтой ижилссэн зургуудаас хүргэе.





Холбоотой мэдээ