Одоо ч эрдэмтдийн тайлж чадаагүй 5 нууц. Үнэхээр сонирхолтой шүү

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-21 14:38:41

Орчлон ертөнцөд судлаал байх зүйл үлдээгүй мэт санагддагч тийм биш бололтой.

Муур яаж хүржигнэж дуугардаг вэ?

Муур аз жаргалтай үедээ хүржигнэж дуугардаг. 

Гэхдээ яаж гэдгийг нь хүмүүс тэр болгон мэддэггүй байна.

Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар муур нь өөрийн хоолойн хөвчийг ашиглаж дуугардаг.

Уг чимээ нь өвчин намдааж, эдгээдэг учраас муур сэтгэл гутралд орсон эсвэл өвдсөн үедээ дуугарах тохиолдол байдаг гэнэ.

Үхрүүд соронзон луужинтай байдаг уу?


Google Earth ашиглан дэлхийн өнцөг булан бүрт байгаа үхрүүдийг эрдэмтэд судалж үзсэн бөгөөд нэгэн хачирхалтай зүйл олжээ. 

Нийт үхрийн 70% нь өвс идэж, ус ууж байхдаа хойд эсвэл өмнөд зүгрүү толгойгоо харуулж байжээ.

Желатин бороо гэж юу байсан бэ?


1994 оны 8-р сард Вашингтон хотын Оаквилл хотод хачирхалтай үзэгдэл болжээ. 

Уг өдөр борооны оронд желатин мэт бодис тэнгэрээс унаж эхэлсэн юм. Дараагийн өдөр нь хэдэн арван хүмүүст ханиад шиг шинж тэмдэг илэржээ.

Эрдэмтэд уг бодисыг шинжлэн үзэж хоёр төрлийн бактери байгааг тогтоосон байна.

Уг бактери нь ихэвчлэн хүний хоол боловсруулах системд байдаг ч яагаад ийм зүйл болсныг тогтоож чадаагүй гэнэ.

Яагаад хүмүүс баруун гар эсвэл зүүн(солгой) гартаа дассан байдаг вэ?


Хүн бүр баруун эсвэл зүүн гартаа илүү дассан байдаг. 

Юм бичих, ажлаа хийх, хоол хийхдээ өөрийн дассан гараа ашигладаг билээ. 

Нийт хүн амын 70%-95% нь баруун гар, 5%-30% нь солгой буюу зүүн гартаа илүү дассан байдаг.

Аль гартаа дасах нь тухайн хүний генээс хамаардаг ч өөрөө хүсвэл солгой хүн баруун гартаа дасах тохиолдол байдаг байна.

Яагаад бид зүүд зүүдэлдэг вэ?


Зарим хүмүүс зүүдийг тархины долгионтой холбон тайлбарладаг. 

Харин бусад хүмүүс тайлбарлахдаа зүүд бол хүний хүсэж буй зүйл, шийдэгдээгүй асуудал, туршлагыг харуулдаг гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ