Бангладеш: 5,6 сая тун вакцин хүлээн авснаар иргэдийг даржуулах ажлууд үргэлжилж байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-08-03 10:50:46


Ковакс хөтөлбөрийн хүрээнд Америкаас Бангладеш улс руу 5,6 сая ковид-19 өвчний вакцин хандивласан. 

Бангладеш өөрийн хөрөнгөөр 2 сая Хятадын буюу Синофарм үйлдвэрийн вакциныг авсан байна. 

Гадаад хэргийн яамны сайд Абул Калам олон эх үүсвэрээс вакцин авч байгаа тул хомсдол үүсэх нь багасна гэж найдаж байгаагаа хэлээд ирэх саруудад илүү олон вакцин Америкаас ирэх тухай дурдлаа. 

Үүнтэй зэрэгцэн Эрүүл мэндийн яам 15 сая тун Хятад вакциныг худалдан авах гэрээг эцэслэсэн байна. 

7-р сараас эхлэн Бангладешд халдварын түвшин дээд цэгтээ хүрч байдал хэцэүүсэн байсан бол одоо ирэх вакцинаар дийлэнх ирдэгийг вакцинжуулах хөтөлбөрөө дахин эхлүүлээд байна.

 

Ярилцлага 

Вахидур Рахман – Дака их сургуулийн доктор

Бид өдөртөө дунджаар 1500 орчим хүнийг вакцинжуулж байна, та бүхний харж байгаачлан урт дараалал үүссэн байгаа. 

Бид мөн анагаахын оюутнууддаа зориулан тусдаа вакцинжуулах газар бэлдсэн байгаа. 

Өмнө нь хүмүүсийг вакцин хийлгэхийг уриалж, ятгах хэрэгтэй байсан бол өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн. 

Ялангуяа цагаач ажилчид ирж очихын тулд вакцины гэрчилгээ хэрэгтэй тул хүмүүсийн идэвхи өндөр байна. 

Назмул Хак – Дака их сургуулийн захирал

Аюулгүй байхын тулд хүн болгон вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй, өөр арга байхгүй. 

Засгийн газар үүнд маш их анхаарал хандуулан ажиллаж байна. 

Астразенека вакцины тасалдлын улмаас нэг үе хомсдолд орж хэцүү байсан харин одоо 8 сар гэхэд дийлэнх иргэдээ вакцанжуулсан сайн үр дүнтэй байна гэж найдаж байна. 

Одоогоор вакцинд хамрагдах доод нас 25 бөгөөд удахгүй бүх хүмүүст нээлттэй болж улам илүү хамгаалагдана.

Назсул Ислам – Халдварт өвчин судлалын төвийн захирал

Ковакс хөтөлбөрийн хүрээнд 60,8 сая тун вакцин Бангладеш улсад хандивлахаар төлөвлөсөн. 

Үүнээс 5,5 сая Модерна, 1 сая гару Пфизер вакциныг хүлээн аваад байна. 

Бид мөн Хятадаас вакцины хандив авахын зэрэглээ 15 сая тун худалдан авах гэрээ дөнгөж зурагдаад байгаа. 

Серум институтын 30 сая вакцин захиалах ажил явагдаж байгаа, мөн Жонсон үйлдвэрийн вакцин авах ажил эхэлсэн явцтай байна. 

Ингэж олон эх үүсвэрээс вакцин татаж байгаа тул дахин хомсдол үүсэхгүй, дархлаажуулалт илүү үр дүнтэй явагдах байх.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ