Тарвага агнахыг хориглолоо

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-08-03 23:35:39

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглолоо.

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутаг зохион байгуулж байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тарвага байршин амьдрах боломжтой юм. Олон жил дараалан бүлийн хэвийн үржил, нөхөн төлжилтийг тооцолгүй эрчимтэй агнасан, тархац нутгийн зарим хэсэгт газар хагалж тариалан эрхэлсэн, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сийрэгжүүлэх агналт, устгал их хэмжээгээр хийсэн, дэлхэц нутгийн ихэнх хэсэгт ган болж, тарга тэвээрэг муу авч өвөлжихөд шаардлагатай энергийн нөөц өөхөн давхаргыг хуримтлуулж чадахгүй өвөлдөө ичээ нүхэнд үхэх зэрэг нь тарваганы тоо толгой буурах, тархац нутаг тасархайтан хумигдах үндсэн шалтгаан болжээ.


Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Холбоотой мэдээ