Хөвсгөл нуурыг цэвэрлэхээр болжээ.

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-08-03 23:45:27

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татаж гарган Далай ээжийг хамгаалах ажил эхэлжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕС байхдаа Хөвсгөл нуурыг хамгаалах чухал шийдвэр гаргаж байсан нь ийнхүү ажил хэрэг болж эхэллээ.

Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувийг агуулдаг Хөвсгөл нуур бохирдох эрсдэл үүсээд байгаа юм. Учир нь их хэмжээний түлш шатахуун ачсан олон техник хэрэгсэл сүүлийн 50-70 жилд мөс цөмөрч живсэн байдаг байна. Эдгээр техник хэрэгслүүдийг татаж гаргахгүй бол доороо задарч нуурын цэнгэг усанд их хэмжээний түлш шатахуун асгарах нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм.

Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэлийн газар билээ.

Хөвсгөл нуур нь Монголын ОХУ-тай хилийн ойролцоо байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулна.

Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.

Моэгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ