Иргэд нь бараг нар үздэггүй дэлхийн 10 хот

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-08-04 16:04:08

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл нар өдөр бүр бидэн дээр тусаж байх ёстой. 

Үүлний цаагуур орсон байсан ч гэсэн нарны туяа бидний бие дээр тусаж л байх учиртай.

Нарны хэт ягаан туяа нь хүний арьсанд хавдар үүсгэх аюултай гэж үздэг байсан ч өглөө, оройн нарыг хүн төрөлхтний биед онцгой ашиг тустай гэдгийг шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар нотолсон билээ.

Гэтэл дэлхийн зарим хотын иргэдэд ийм нар харах хувь заяа бараг байдаггүй тул хурц нар харахаараа баяр наадам болсон мэт л баярладаг байна.


1Мурманск - ОХУ

Оросын боомт хот Мурманск нь Хойд туйлын тойрогт багтдаг хамгийн том хот юм. 

Энд туйлын шөнө 40 хоног үргэлжилдэг бөгөөд энэ үеэр нар тэнгэрийн хаяанд хүртэл харагддаггүй. 

Өдөр нь шөнөөс ялгаагүй харанхуй учраас энд амьдрахаар шийдсэн хүмүүс сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй болдог. 

Нартай өдрийн тоо жилд 71-ээс хэтрэхгүй.



2Курина - Швед

Шведийн хамгийн хойд хэсэгт орших Кируна хот нь Хойд туйлын тойргоос 150 километрийн зайд оршдог. Энд цагаан шөнө жилд хоёр удаа болдог бөгөөд туйлын шөнө сар хүрэхгүй хугацаагаар үргэлжилдэг. Жилд нартай өдрийн дундаж тоо 70 байдаг.



3Южно-Курилск - ОХУ

Кунашир арал дээрх тосгон Южно-Курилск нь Алс Дорнодын бүс нутагт харьяалагддаг. Оршин суугчид жилийн 69 өдөр л нар үздэг. Жил бүрийн 10-р сард Южно-Курилск хотод 6-р сараас ч илүү дулаан байдаг нь сонирхолтой.



4Жуно - АНУ

Аляска мужид оршдог Жуно хотын 99 хувийг нэвтрэшгүй, зах хязгааргүй тайга хүрээлсэн байдаг. Нарны хувьд жилд дунджаар 64 хоногоос илүүгүй хугацаанд л гарах бөгөөд бусад үед нь байнгын бүрхэг байдаг.



5Кёльн - Герман

Германы Кёльн хотыг албан ёсоор "Рейн мөрөн дээрх метрополис" гэж нэрлэдэг. Энэ хот нь Европын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг боловч жилд ердөө 62 өдөр нар үздэг аж. Атлантын далайгаас ирдэг борооны үүлс, манан энэ хотыг дүнсгэр, гунигтай болдог байна.



6Бирмингем - Их Британи

Англи улс нь манан, бороотой цаг агаараараа алдартай. Тус улсын хоёр дахь том хот Бирмингем нь байнга мананд хучигдсан байдаг бөгөөд иргэд нь жилд ердөө 56 хоног л цэлмэг хөх тэнгэр хардаг байна.



7Принц Руперт - Британийн Колумби

Кайенн арал дээрх Принц Руперт боомт хот нь Скене голын аман дээр уулсын дунд оршдог. Үзэсгэлэнтэй хэдий ч мананд байнга хучигддаг тус хот жилд 50 орчим өдөр л нартай байдаг.



8Никольское - ОХУ

Камчаткийн нутаг дахь Никольское тосгон бол Беринг арал дээрх Алеут мужийн цорын ганц суурин юм. Тосгоны иргэд үүлэрхэг цаг агаарт бүр дассан бөгөөд жилд 41 өдөр л нарны туяа үздэг гэнэ.  



9Торшавн - Дани

Дэлхийн хамгийн үүлэрхэг хот бол Данийн Торшавн юм. Энэ хотод өдөрт хоёр цагаас илүү (жилд нийт 36 өдөр гэсэн үг) нар гардаггүй аж. 



10Ян Майен - Норвеги

Атлантын далай дахь Норвегийн Ян Майен арал манай гарагийн хамгийн нарны гэрэл бага үздэг газар юм. Тиймээс энд хэзээ ч хүмүүс суурьшиж байгаагүй бөгөөд сүүлийн үед л цаг уур, навигацийн станцууд байгуулагдаж цөөн хэдэн ажилчид тэнд нь байрлах болсон байна. Тус арал дээр нарны туяа жилийн 34 хоногт л манан дундуур цухуйн гарч ирдэг гэнэ. 




Холбоотой мэдээ