Шри Ланка - Цайны тариалангийн ажилчид дэд бүтэцгүйгээс болж хүндхэн нөхцөлд байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-06 00:19:00


Галаха хотын цайны тариаланчид ихэнх нь цэвэр ус, цахилгаан, утасны сүлжээгүй дэд бүтэцгүй орчинд хуучирч муудсан байшинд амьдарч байна. Фермүүд рүү явах хурдны зам муутайн дээр нийтийн тээвэр ч зохих ёсоор ажиллаж чаддаггүйШри Ланкийн засгийн газар Энэтхэгийн засгийн газартай хамтран эдгээр бүс нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах төслүүдийг эхлүүлсэн боловч амжилтанд хүрээгүй. Цайны тариалалт нь эрт дээр үеэс Шри Ланкийн экспортын гол бүтээгдэхүүн болсон тус улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдаг. 2019 онд цайны экспорт 292,657 тонн болж, 1.35 тэрбум гаруй долларын орлого олжээ.

 

Ярилцлага

Рамая Рамвел: Ажилчдын намын гишүүн

Цалинг нэхэм хэрэгтэй. Бид энэ хүсэлтийг гаргаад удаж байна. Одоогоор хэдэн кг цай хурааснаас хамаарч цалин тогтоогддог, гэтэл бид тэр бүр их хэмжээний цай хураах боломжгүй байдаг. Мөн тосгоны замыг хөгжүүлэх хэрэгтэй, бид автобусаар зорчихыг хүсч байна.

Иргэн

Манай байшингууд маш хуучирч муудсан. Бидэнд шинэ байшин өгөх хэрэгтэй. Бид маш хүнд нөхцөлд амьдарч байна

Иргэн

Манайд хамгийн хэрэгтэй юм цэвэр усны ундарга гэж бодож байна.


Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ