Эдгээр сануулгыг дагаж мөрдвөл амжилтанд хүрэх болно!

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-06 14:44:24

Орчлон ертөнц хүнтэй ярьдаг цаг, аливаа сануулга дохио өгдөг үе хүний амьдралын турш тохиолдож байдаг гэнэ.

Тэр нь, шууд бусаар ямар нэг дохио сануулга, тэмдэг маягаар илэрч, тэдгээрийг анзаарч анхаарсан тохиолдолд аливаа чухал шийдвэр гаргах, зөв замаасаа хазайхгүй байх зэрэгт тусалдаг ажээ.

Үүнийг мэдэрч сурах нь ухааралд хүргэх нэгэн алхам гэж үздэг бөгөөд мөн хүмүүст, орд бүрээр ялгаатай сануулга өгдөг байна.

Ертөнцийн шууд бусаар хэлж буй зүйлсийг тайлах оролдлого буюу амьдралд маань тохиолдож буй зүйлсийг илүү сайн ойлгоход туслах нэгэн зурхайг толилуулъя.

Хонь

Хувь тавилан тэднийг эрхлүүлж, аз завшаанаар ивээж байдаг.

Гэвч тэдний нугаршгүй зөрүүд, туйлширдаг зан хэцүүхэн зүйлтэй учруулах нь бий.

Тэд бүх хурдаараа буруу замаар явж, мөн л өнөөх зөрүүд туйлшрамтгай байдал нь байр байдлаа бодож тунгаах, харьцуулах, өөрчилөхөд нь саад болж байдаг.

Тэд үүнийгээ хэтэрхий хожуу ойлгодог.

Тиймээс, хувь тавилан тэдэнд, өвчин, хэрүүл, ажилгүйдэл зэрэг амьдралын таагүй зүйлсээр дохио өгч буруу замаар явж буйгаа засах сануулга өгч байдаг.

Үхэр

Үхрийн ордныхонд хувь тавилан, бариад л авбал агуу их амжилтад хүргэх нарийнаас нарийн утас мэт шижим байнга өгч байдаг.

Гэтэл үхрүүд, үргэлжийн мөнхөд амьдралын асуудлууддаа дарагдан, хувь тавилангийнхаа өгч буй тэрхүү сайхан зүйлсийг анзаарч анхаарах сөхөөгүй явдаг.

Санамсаргүй тохиолдол, санамсаргүй учрал, аливаа санамсаргүй зүйлс, хачин сонин давхцал зэргийг анхаарчихвал, эдгээр нь хувь тавилангийн бэлэг болон ирэх магадлалтайг сана.

Ихэр

Ихрийнхэн болоод эргэн тойрныхонд нь урсгалаар яваад байхад болохуйц орчин бүрдсэн байдаг.

Энэ бодол нь ч зөв.

Амьдралын давалгаа хааш нь чиглүүлнэ, тэр зүг итгэлтэйгээр алх.

Сэтгэл хөдлөлөөр болон бодлогогүй шийдвэр гаргахгүй байхыг сануулдаг.

Мэлхий

Амьдралын асуудал бэрхшээл хэлбэрээр тэдэнд дохио өгнө.

Тиймээс амьдралд чинь ихээхэн бэрхшээл таараад эхэлвэл, хувь тавилангаа бүү буруутга, харин явах ёстой замаараа явж байгаа эсэхдээ л анхаарч, сайтар бод.

Арслан

Арслангууд, аливаа дохио тэмдгийг анзаарч анхаарч чаддаггүй.

Гэсэн ч хувь тавилан тэдэнд ихэд сайнаар хандаж, тэдний амьдрал дажгүй явагддаг.

Харин арслангууд амьдралынх нь ямар ч өөрчилөлт тэднийг зөвхөн сайнд хүргэж байсныг нилээд хожим хойно ойлгодог.

Охин

Охины ордныхон өөрчилөлтөд дургүй, айдаг.

Амьдралын томоохон өөрчилөлтүүдээс зайлсхийхийг хичээдэг.

Тэд шалгагдсан, тогтвортой хуучин зүйл, шинэ үл мэдэгдэх зүйлээс илүү гэж үзэж, бүх хүчээрээ хувь тавилантайгаа үзэлцдэг.

Гэтэл, тэд эдгээр өөрчилөлтүүд зайлшгүй гэдгийг ойлгодогсон бол, үйлдэл хийх, эхлэх нь үнэхээр хэрэгтэйг ухаарахсан.

Жинлүүр

Хувь тавилангийн бүх дохио тэмдгүүд тэдний хувьд солиором нөлөөлөх магадлалтай.

Учир нь, аливааг сонгохдоо, хүнсний дэлгүүрт хүнс сонгох, чухал шийдвэр гаргах аль алин дээр нь жинхэнэ асуудал босгож байдаг.

Тиймээс, хувь тавилан тэдэнд тэмдэг дохио өгөхөөсөө илүү амьдралын замыг нь чиглүүлж, хэрэгтэй хүмүүс, боломжуудыг өгөхөд анхаардаг.

Хилэнц

Хилэнцийнхний амьдралын зам нэгэн хэвийн боловч амьдралынх нь туршид тохиолдох хоёр гуравхан томоохон өөрчилөлт асар том үр дагавартай байдаг.

Алдаа гаргахгүйн тулд, шийдвэрлэх үед, дотоод сэтгэлээ сонсох, анхны санаа бодол буюу зөн совингоо дагах хэрэгтэй байдаг.

Нум

Хувь тавиланд нөлөөлөхүйц хормуудыг нумууд өөрсдөө, дотоод сэтгэлээрээ мэдэрч байдаг.

Ерөнхийдөө цалгардуу зантай нумууд, хэрэгтэй үедээ тэдэнд огт баймгүй шийдэмгий, чин эрмэлзэл, зорилготой болдог.

Тэд онгодтой хүмүүс.

Зүрх сэтгэлээ сонсож, үйлдэл, үйл хөдлөлөө хийж бай.

Энэ тань хэрэгтэй зүйлсэд тань хүргэнэ. Матар

Энэ ордныхонд хүслийнх нь хэмжээгээр хувь тавилан нь тусалж байдаг.

Хүсэл эрмэлзэл, амбиц нь өсөхийн хирээр, хувь тавилан тэдэнд, аз завшаан харамгүй хайрладаг.

Тэд, аливаа хүсэлдээ хүрсэн, бүтээсэн зүйлээ өөрсдийн хүйтэн тооцоо, авъяас чадвараараа хийсэн гэж боддог прагматик хүмүүс.

Хумх  

Хумхынхны хувьд, хувь тавилан матрынханд ханддагтайгаа адил зарчимаар үйлчилнэ.

Ямар нэг зорилго, чин хүсэл, үйлдэл гаргамагц, тэднийг ивээж эхэлдэг.

Амжилт, аз жаргал, элбэг хангалуун байдлыг амьдралаа учир утгатай болгож чадсанд нь харамгүй өгдөг.

Тиймээс зорилгоо тогтоож, онгод хийморио сэргээ.

Энэхүү өөрчилөлтийн лугшилт гэмээр байдал тань, таныг амьдралаа зөвөөр удирдах хувь тавилангийн тань анхны тэмдэг болон ирэх юм.

Загас

Загасны ордныхон өөртөө тавих асуултууддаа хариулж чадах онцгой мэдрэмжтэй ховор хүмүүс.

Тэдэнд ганцаардах мэдрэмж төрөх, бүр нэг төрлийн даяанч мэт байдалд байх үед, хувь тавилан тэмдэг дохио илгээдэг.

Тиймээс ганцаардлаас бүү ай, өөрөө өөртэйгээ үлдэж дотоод рефлекстэйгээ ажиллахыг эрхэмлэ.

Үргэлжид өөрөөсөө, “Би хэн бэ?”, “Би яагаад энэ ертөнцөд байна вэ? Юуны төлөө ирэв?” гэсэн асуултуудыг тавьж хариултыг сонсохыг хичээ.

Тантай орчилон ертөнц ярьж эхлэхийг харах болно.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ