СЕХ М.Тулгат даргатай АН-ыг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-13 11:25:52


УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлсэн юм. 

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Сонгуулийн ерөнхий хороо материалаа ирүүлсэн есөн нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг энэ сарын 9, 10-нд хүлээн авч, нягтлан шалгаад өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Улмаар дээрх есөн нам, нэг эвслийг УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжийг нь гардуулжээ.

УИХ-ын нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлсэн гэж байгаа боловч яг үнэндээ 10 нам, нэг эвсэл юм. Учир нь, хоёр хуваагдаад буй АН хоёулаа дангаараа УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлэн. Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан зарчмынхаа дагуу М.Тулгат даргатай АН-ыг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахар бүртгэжээ

Холбоотой мэдээ