- Афганистан – нутгаасаа дүрвэхээр мянга мянган гэр бүл Кабул нисэх онгоцны буудал руу яарч байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-17 11:18:22


Талибанууд тус улсын 30 гаруй мужийг эзлэн авсны дараа эх орноосоо зугтахыг оролдсон 10 мянга гаруй гэр бүл Афганистаны нийслэл Кабулын нисэх онгоцны буудлын захад цуглараад байна

Талибаны дайчид нисэх онгоцны буудлын үүдэнд энгийн иргэдийг буудсаны улмаас олон хүн амь үрэгдэж, шархадсан гэж орон нутгийн эх сурвалж мэдээлэв.

Нисэх онгоцны буудлын удирдлагуудын мэдээлснээр олон мянган Афганчууд цугларсан Кабул нисэх онгоцны буудлын арилжааны нислэгүүдийг цуцалжээ.

Ярилцлага: энгийн иргэн

Маш эмх замбараагүй байдал үүссэн байна, хүмүүс нутгаасаа зугатаж байна.

Одоогийн ганц боломж нь онгоцны буудал руу явах л байна.

Гэвч дотор нь хүүхдүүд амь үрэгдсэн байдалтай, энэ талаар бодож байгаа ч хүн алга

Ярилцлага:
Талибаны дайчин

Бид энд аюулгүй байдал хангахаар ирсэн, бидний зорилго бол иргэдийг тайван байлгах.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг




Холбоотой мэдээ