Төвөд гоёлоор чимсэн интернетийн алдартан

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-17 17:20:34


Ляо Лянхүй тамил хэлээр ярьдаг. 

Энэ төрлийн хэлээр ярьж чаддаг хүн Хятад улсад тун цөөн ердөө 30 хүрэхгүй боловч Ляо Лянхүйгийн хувьд Энэтхэгийн өмнөд нутгийн Тамил Наду мужид нийгмийн сүлжээний 4 сая гаруй фентэй аж. 

Тэрбээр саяхан Лхаст очин Төвөд хувцсаар гоёж, “Пуму” болж үзжээ. 

“Пуму” гэдэг нь Төвд хэлээр “охин” гэсэн утгатай. 

Ляо Лянхүй фенүүддээ танилцуулах зорилтоор Төвөд хувцсаар гоёсон “Аяллын зургийн цомог” хийжээ. 

“Пуму” зурагнуудаа нийгмийн сүлжээнд пост хийсний дараа санаандгүйгээр үзэгчид нь 7.7 саяаас давж, 120 мянга удаа лайк дарж, интеракшин үзүүлэлт нь 300 мянгаас давжээ. 

Энэтхэгийн сүлжээ ашиглагч сэтгэгдэлдээ: “үндэстэн нэг бүрийн уламжлал ба соёл нь өвөрмөц байдаг, уламжлалт хувцасны гоо үзэсгэлэн цагийн эрхээр хоцрогддоггүй, өөрчлөгддөггүй. 

Та Төвөд үндэстний хувцасны гоо үзэсгэлэнг үнэхээр сайхан танилцууллаа, хойшид илүү олон гоё фото зурагнууд хуваалцаж байхыг хүсье” гэж бичжээ.

800 мянга гаруй хүн амтай Лхас хотод аянчин жуулчдын зургаа даруулахад үйлчилдэг компани нэгж олон байгаа нь голдуу дэлхийн олон газраас тасралтгүй зорин ирдэг жуулчдад түшиглэдэг. 

ТӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн тэнхимийн нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, энэ оны 1-6 дугаар саруудад давхардсан тоогоор дотоод гадаадын 17 сая 580.1 мянган жуулчныг хүлээн авсан нь ноднингийн мөн үеэс 110. 9%-иар нэмэгдэж, аялал жуулчлалын салбарт 17 тэрбум 954 сая юанийн орлого бүтээжээ. 

Түүнчлэн оны эхний хагаст ТӨЗО-ны нисэх буудлуудад газардсан, хөөрсөн нислэгийн тоо давхардсан тоогоор 29.8 мянгад хүрч, давхардсан тоогоор 3 сая 74 мянган зорчигч хүлээн авсан буюу илгээсэн нь цар тахал дэгдэхээс өмнөх 2019 оны мөн үетэй харьцуулбал тус тус 18.7%, 13%-иар нэмэгджээ.




Холбоотой мэдээ