Компьютер хүүхдэд сайн уу, муу юу?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-18 02:19:07

Дэлхий нийт ухаалаг хэрэглээ рүү хошуурч байна. 

Гар утас, компьютер гэх мэт хүний өдөр тутмын хэрэглээнүүд улам боловсронгуй болж, бага насныхан хүртэл ийм үйлчилгээг сонирхох болжээ.

Сэтгэцийн эмгэгтэй болдог
-Их хотын түгжрэл дунд ихэнх цагаа бардаг бидний хувьд ухаалаг хэрэглээг сонгох, ямар ч үйлчилгээг нэг дороос, хүндрэлгүй авах нь таатай мэдээлэл боловч түүнийг дагасан сөрөг үр дагавар цөөнгүй байна. 

Үүний нэг нь өсвөр үеийнхний компьютер тоглоомонд донтох явдал. 

Энэ асуудлын талаар ярихын өмнө донтолт гэсэн ойлголтыг авч үзэх хэрэгтэй байх.
Донтолт гэдэг нь мансууруулах бодис, эм бэлдмэлийн нөлөөгөөр тухайн зүйлдээ дасал болж давтан хэрэглэхийг хэлдэг.
Мэргэжлийн үг хэллэгээр бол энэ нь эмгэг юм. 

Компьютер тоглоом нь хүний уураг тархи сэтгэхүйд нөлөөлж, тухайн зүйлээ үгүйлж сэтгэцийн хувьд хараат байдалд оруулдаг. Өөрөөр хэлбэл, компьютер тоглоомд донтсон хүүхдүүд кибер ертөнцөөсөө салж чадахгүй, бодит байдлаа ялгаж салгахаа больдог. 

Тиймээс компьютер тоглоом нь хүүхдийн бие махбодь, оюун санааны хувьд сөрөг нөлөөтэй. Хүүхдийг зурагт, компьютер видео тоглоомын өмнө өдөрт 1-2 цаг суулгах ёстой гэж эмч нар зөвлөсөн байдаг.

Сэтгэхүйн хурдыг хөгжүүлдэг
-Компьютер тоглоомд бас сайн тал бий. Өрөх, эвлүүлэх, ижил дүрсүүдийг хооронд нь нийлүүлж, оноо авах зэрэг цаг хугацаа, овсгоо самбаа шаардсан, хүүхдийн насанд тохирсон видео тоглоом тоглосноор хүүхдийн техник сэтгэлгээ хөгжих, хурдтай сэттэн бодох, харьцуулах, чадварыг хөгжүүлж байдаг. 

Мөн хүүхэд компьютер, технологийн орчин үеийн техник хэрэгсэлтэй ажиллаж сурах, гадаад үг хэллэг тогтоох зэрэг сайн талтай.
Компьютер тоглоом хүүхдийн англи хэлний чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг болохыг судалгаагаар хүртэл тогтоосон байдаг. 

Тухайлбал:

Шведийн Гётеборгийн их сургуулийн судлаачид 10-11 настай хүүхдүүдэд судалгаа хийсний дүнд компьютер тоглоом тоглодог хүүхдийн англи хэлний чадвар бусад хүүхдээс илүү болохыг судалгаагаар тогтоосон байдаг. 

Интернэтээр шууд холбогдон олуулаа харилцан тоглодог тоглоомууд хүүхдийн англи хэлний мэдлэгт илүү сайн нөлөөтэй байдаг. 

Энэ төрлийн тоглоомд дэлхийн өнцөг буланд байгаа олон хүн холбогдон хоорондоо англи хэлээр харилцах шаардлагатай болдог. 

Мөн сургуулиас гадуур англи хэлээр бусадтай харилцах нь хүүхдийн хэлний мэдлэгт маш чухал нөлөөтэй болохыг Гётеборгийн их сургуулийн багш Рис Шестин тайлбарласан байдаг.

Холбоотой мэдээ