Катарт газардсан онгоцны дугуйн орчмоос нэг хүний цогцос олджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-18 03:57:12

Афганистаны нийслэл Кабулаас ниссэн Америкийн онгоц Катарт газардахад онгоцны дугуйн эд ангиас нэг хүний цогцос олдсон гэж АНУ-ын Нисэх хүчин мэдээлсэн байна. Нисэх зурвасаар онгоц  явж байх үед хүмүүс араас нь гүйлдэж, зарим нь зууралдаж байжээ.

АНУ-ын Нисэх хүчин "Америкийн нисэх хүчний Мөрдөн шалгах тусгай албанаас Хамид Карзайн олон улсын нисэх буудлаас С-17 онгоц хөөрөх үед болсон үйл явдлын талаарх мэдээллийг нягтлан шалгаж байна" гэв.

Одоогоор онгоцыг тусгаарлаж, шалгалтын ажил явуулж байгаа аж. АНУ-ын нисэх хүчнээс мэдээлснээр онгоцны нисгэгч нар аюул заналхийллээс болгоомжилж аль болох хурдан нисэх шаардлагатай болсон гэжээ.

Нисэх үеэр онгоцноос хоёр ч хүн унаж буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.


Холбоотой мэдээ