Израйлийн онгоцнууд Ливаны агаарын орон зайнаас Сирийн нийслэл руу пуужингаар довтолжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-20 14:08:07


Израйлийн байлдааны онгоцнууд Ливаны агаарын хилийг зөрчин нэвтэрч, тэндээсээ Сирийн нийслэл Дамаск хотын орчим дах хэд хэдэн байршил руу “агаар-газар” ангиллын пуужингаар харваж довтолсон тухай Сирийн “САНА” агентлаг мэдээлснийг “Аль Жазира” суваг уламжилсан байна.

 Сирийн талын мэдээлснээр Израйлын онгоцнууд Ливаны нийслэл Бейрут хотын зүүн өмнөд хэсгээс пуужин харваж довтолсон байна. Ингэж Ливаны орон зайнаас Сири рүү довтлох үед Сирийн агараас эсэргүүцэх хүч Ливаны тэнгэрт байгаа ямар ч гэмгүй өөр онгоцыг алдаж онох эрсдэл өндөр тул Израйлын онгоцнуудыг довтолж чаддаггүй. Иймд Ливаны Засгийн газар Израйлын энэ мэт дээрэнгүй авирын эсэргүүцэн янз бүрийн мэдэгдэл гаргадаг ч тусыг олдоггүй.

Энэ удаагийн дайралтаар харвасан ихэнх пуужинг Сирийн агаарын дайралтаас хамгаалах хүч амжилттай устгаж чаджээ. 

Улмаар Израйлийн харвасан пуужинг агаарт устгаж байгааг харуулсан бичлэгийг тараасан байна. 

Үүний өмнө өнгөрсөн долоон хоногийн мягмар гаригт Израйлийн онгоцнууд Сирийн Кунейтра мужруу халдан тэндэх Сирийн армийн обьектуудыг бөмбөгдсөн юм.


Холбоотой мэдээ