Нарны хорооллоос үсэрсэн залуу сэтгэл гутралд орж, гурав хоног унтаагүй байжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-24 04:29:45

Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны хорооллын 27-р байрнаас 27 настай А унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэрэг өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн 15:28 цагт болсон бөгөөд “Хүн өндрөөс уналаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Ийнхүү шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач нь Баянзүрх дүүрэгт амьдардаг, сэтгэл гутралтай, сүүлийн гурав хоног унтаагүй, найздаа “амьдрал утгагүй байна” гэх зүйлсийг хэлсэн гэжээ. Хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна


Холбоотой мэдээ