Амиа хорлосон хосууд 100 сая төгрөгийн өртэй байсан бөгөөд тэдний 3 хүүхэд өнчирч хоцорлоо

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-24 05:04:31

Өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны оройны 18:10 минутын орчимд зочид буудлын өрөөнд 30 настай эмэгтэй М, 32 настай нөхөр Б-гийн хамт дүшний хөндлөвч төмрөөс боомилж нас барсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд олон хүнд нийт 100 гаруй сая төгрөгийн өр тавиад байжээ. Улмаар энэхүү өрөө төлж чадахгүйд хүрч, эм уух зэргээр амиа хорлох үйлдэл удаа дараа хийж байсан аж. Тэд гурван хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага хүүхэд нь гурван настай байжээ. 

Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа. 

Холбоотой мэдээ