ДАЛАЙ ЛАМ: Та бүгд санаагаа бүү чилээ, би номоо үйлдээд сайн байгаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-27 09:33:55

Олон нийтийн цахим сүлжээнд “Бурхны шашны тэргүүн Арвандөрөвдүгээр дүрийн Дээрхийн гэгээнтэн Далай лам  Данзанжамц тэнгэрт дэвшжээ” гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл уг мэдээллийн талаар Гандантэгчэнлийн хийдийн албан ёсны цахим хуудаснаа тайлбар нийтэлжээ.  

 Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт Дээрхийн гэгээн 14-р Далай багш маань "Та бүгд санаагаа бүү чилээ.  Би номоо үйлдээд сайн байгаа" хэмээн нарийн бичгээрээ дамжуулан албан ёсоор мэдээ ирүүлжээ. Дээрхийн гэгээн Далай багшийн маань өлмий улам батжиж шашин, амьтны тусын тухайтад орчлонгийн хүрдийг хоосортол зарлах болтугай. 


Холбоотой мэдээ