100 хүн хүлээн авах чадалтай, 6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг ХААЧИВ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-05 01:23:43

Монгол Улс “ковид-19”-ын халдварт цар тахалд жинхэнэ утгаараа ялагдав. 

Хоёрхон сартай нярайг эхээс нь салгаж, гэрт нь өвчтэй чигээр нь орхисноор эндэв. 

Гучин хэдхэн настай залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй ялгаварлан гадуурхагдаж үүдэнд нь амь тавив. 

Бидний цөөхөн Монголчууд эмнэлгийн орон дээр, гэртээ арав арваараа хорогдсоор, хорвоог орхисоор байна.

Эмнэлэгт тоогдохгүй нь гэртээ хүндэрч, азаар эмнэлэгт хэвтсэн нь амьсгалын аппратаа дамжуулан хэрэглэж, эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар нь туйлдан цөхөрч, нас барагсадтай ар гэрийнхэн нь салах ёс ч хийж чадахгүй хоцорсоор. 

Ийм л уйтай гашуун өдрүүд үргэлжилж байна.   

Одоогоос Жилийн Өмнө Буюу 2020 Оны Тавдугаар Сард Польш Улсын Засгийн Газраас Гамшиг, Ослын Үед Үүрэг Гүйцэтгэх Зориулалт Бүхий 6.5 Сая Еврогийн Өртөгтэй Хээрийн Эмнэлэг Өгсөн. 

Нэг Дор 65-100 Хүн Хүлээн Авах Хүчин Чадал Бүхий Эмнэлэг Нь Дүрс Оношлогоо, Лаборатори, Мэс Засал, Эмийн Сан, Цусны Нөөцлүүр, Дотрын Тасаг, Эрчимт Эмчилгээ Зэргийг Үзүүлэх Чадалтай. Ковид-19 Цар Тахлын Үеийн Бэлэн Байдлыг Хангасан Гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яамныхан Мэдээлж Байв.

Гэтэл ард иргэд нь эмнэлгийн бараа харж чадахгүй байгаа энэ эгзэгтэй үед хээрийн эмнэлэгээ дэлгэж ард иргэддээ үйлчлэх учиртай бус уу. 

Хээрийн эмнэлэг хаачсан тухай, юунд зориулан бэлтгэл сургуулилт хийн сүржигнэж байсан туха асууж сураглаж байна.

Төрийн “Хатан Эрдэнэ”-ээр өргөмжлөгдөж асан, сайд асан Д.Сарангэрэл, ОБЕГ-ын дарга асан Т.Бадрал, Шадар сайд асан Ө.Энхтүвшин нар дээрх эмнэлгийг мэдэх учиртай. 

Тэд бэлтгэлээ сайн базаасан бол цар тахлын өмнө ийм их хохирол амсаж, ингэтлээ өвдөг сөхрөхгүй л байсан буй за.

Одоо тэр гурвыг хар 2 нь Хятад, Орос улсад элчин сайд, “Хатан ээж” их хуралд улсын мөнгөөр тансаглаж л байна.

Монголчууд минь нэг юм бодох юм биш үү.

Бид чинь ийм унхиагүй хүмүүсийн үр сад бил үү!!!

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ