Орчин үеийн эмэгтэйчүүд

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-05 04:44:30


Бид хэзээ ч орой нөхрөө ирэхийг хүлээж, утас ширтэж суухгүй. 

Бид хэзээ ч хэн нэг залуугаас чат хүлээж, гуниглахгүй. 

Намайг гэвэл ок, үгүй эсхүл яах нь мэдэгдэхгүй байвал bye. Эргэж харахгүйгээр орхиод л явна. Учир нь бидэнд өөр цагаа зарцуулах, үнэ цэнэтэй зүйлс олон бий.

Ганц залуугаас болж гуниглаж, нүдээ бүлцийтэл уйлдаг үе ард хоцорсон. Залуу минь чи өөрийгөө миний ертөнцийн төв гэж бодож байгаа бол том андуурч байна. 

Би чамаас илүү өөрийгөө, өөрийнхөө сэтгэл зүйн амар амгалан байдлыг, гоо сайхнаа, арьс арчилгаагаа, бүтэн нойртой хонох шөнийг илүүд үзнэ. 

Дөнгөж уулзаж эхлэж буй залуугаас илүү ажлаа, career-аа, өөрийнхөө хувийн цаг завыг, хоббигоо, найзуудаа илүүд үзнэ.

Орчин үеийн эмэгтэй хэзээ ч эр хүний хойноос гуйхгүй, гүйхгүй, хүлээхгүй.

Болзоон дээр даалгана гэж дайрахгүй.

Аль хэдийн тооцоогоо хийчхээд хээв нэг сууж байна.

Чамайг хүлээлгүй амралтын өдрөө хэрхэн өнгөрөөх төлөвлөгөөгөө гаргачихсан байна.

Чамаас бэлэг шоколад хүлээхгүй, өөртөө авчхаад стори доо бардам хийнэ.

Хуучин шиг эр хүн эмэгтэй хүний ертөнцийн төв байхаа болиод удаж байна.

Орчин үеийн  эмэгтэйтэй болзож байгаа бол тэр чамаас мөнгө, эд зүйл хүсэхгүй, үглэж янших ч үгүй.

Түүний анхаарлыг татахын тулд өөр аргаар, илүү хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Учир нь тэр чамгүйгээр ч ЖАРГАЛТАЙ БАЙЖ ХАНГАЛТТАЙ ЧАДНА.



Холбоотой мэдээ