Дональд Трамп Вашингтон хотын зочид буудлаа зарна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-05 13:39:03

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нийслэл Вашигтон хотод байрлах өөрийн нэрийн зочид буудал зарах болсон тухай Axios цахим хуудас мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг барилгыг ашиглах эрхийг худалдах тухай яриа хэлэлцээ ахисан шатандаа явж байгаа ажээ. Хэлэлцээрийн тухай нарийн ширийн зүйл тодорхой болоогүй ч нэлээд хугацаа шаардагдах нь тодорхой гэнэ.

Өмнө нь АНУ -ын Дээд шүүх төрийн тэргүүн асан Дональд Трампын эсрэг албан тушаалаа урвуулан ашигласан гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Нэхэмжлэлүүдийн нэг нь Трампын Вашингтон дахь Old Post Office зочид буудалтай холбоотой байв. Мэрилэнд муж болон Вашингтоны тойргийн прокурорууд Ерөнхийлөгч асан Д.Трамп гадаадын зочид, төлөөлөгчдийг өөрийн буудалд байрлуулж их хэмжээний ашиг орлого олсон хэмээн буруутгажээ. 

Трампын зочид буудал нь Вашингтоны төв гудамжинд, Цагаан ордноос 500 метр, Капитолын ордноос нэг км зайд байрладаг. 

Холбоотой мэдээ