Л.Оюун-Эрдэнэ: Соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгоно

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-19 05:41:20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд оролцож буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. 

Энэ үеэр тэрбээр Засгийн газар гадна талбайд нээлттэй зохион байгуулагдаж буй арга хэмжээг дэмжинэ гэдгээ хэллээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар цар тахлын амаргүй үед ажиллаж байна. 

Ер бусын цаг хугацаа учраас эдийн засагт ч ер бусын шинж тэмдэг илэрч байна. 

Зөвхөн Монголд бус дэлхий даяар ийм байна.

Засгийн газар 04 дүгээр сараас эхлээд аль болох нээлттэй байх бодлогыг барилаа. 

Амьдрал энгийн хэмнэлдээ орж эхэлж байна. Засгийн газраас гадаа талбайд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжинэ. 

Цаашид ч гадаа арга хэмжээ зохион байгуулна. Вакцинжуулалт 60 хувиас давсан орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болгож байгаа. 

Бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгоно" гэсэн тайлбарыг өглөө.

Мөн тэрбээр цар тахал устаж алга болохгүй. 

Тиймээс бид дасан зохицож, хамт амьдарна. 

Шүүмжлэлтэй ч гэсэн хамтдаа бага багаар цааш алхаж, энгийн амьдралдаа орно гэсэн байр суурийг илэрхийллээ. 



Холбоотой мэдээ