Энэтхэгийн хамгийн том гэмт хэрэгтэн шүүхийн танхимд буудуулж алагджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-25 03:09:16

Өчигдөр Энэтхэгийн нийслэл Дели хотод болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгчийн дүрээр нэвтэрсэн хоёр этгээд яллагдагчийг буудаж, амийг нь хөнөөжээ.

Танхимд байсан цагдаа нар хариу гал нээж, алуурчдыг устгасан байна

Тухайн үед Энэтхэгийн гэмт хэргийн бүлгийн хамгийн алдартай толгойлогч гэгддэг Житендэр Маан Гоги гэгчийн хэргийг шүүж байжээ.


Гоги нь аллага, хүн барьцаалалт, луйвар зэрэг олон тооны хэрэгт сэжиглэгдэн Энэтхэг даяар эрэн сурвалжлагдаж байсан юм.

Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард Дели хотод баривчлагдсан юм байна.

Гэмт хэргийн ертөнцөд хүч нөлөө нь хурдтай нэмэгдэж байсан Гогиг өрсөлдөгч бүлэглэлүүдийн аль нэгнийх нь захиалгаар хөнөөсөн гэж албаныхан үзэж байна.

Мөн Энэтхэгийн шүүхийн байгууллагуудын аюулгүй байдал ямар сул байгааг энэ явдал харууллаа хэмээн хэвлэл, олон нийт шүүмжилцгээжээ.

38 настай Гоги өсвөр насандаа гэмт хэргийн замналаа эхэлж, богино хугацаанд нийслэл Дели орчмын хамгийн нөлөө бүхий гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч болсон юм байна

Эх сурвалж: BBC, The Indian Express








Холбоотой мэдээ