Америкчуудын хөгжлийн нууц нь бусдад өгөх өглөгөндөө болон бодлогын судалгааны хүрээлэндээ байдаг.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-29 23:59:35
АМЕРИКУУД: Цайны мөнгийг цацах шиг болдог америкуудын өнөөгийн хүчирэгддэггүй хөгжлийн ил далд нууц нь бусдад өгөх өглөгөндөө  болон бодлогын судалгааны хүрээлэндээ байдаг. 
 Тэд хоолны газрын зөөгчдөд хорин хувийг өргөхөөс эхлээд холын Монголд зэрэг ядуу буурай орнуудад хоёр гурван зуун саяар нь мянганы сан бас бус шалтагаар байнга цацаж байдаг. 
Мөнгөгүй ч гэлээ дэлхийн оюун ухааны сор болсон аль ч улс орны оюутан залуучуудад жилийн 50-100 мянган долларын сургалтын тэтгэлэг өгч сургаад үнэлж баршгүй хүний хүчин зүйлтэй тэднийг авч үлдэн ажлын байраар хангахад тэд алсдаа тэтгэлэгээсээ хэд дахин илүү оюуны болон бизнесийн хөрөнгө оруулалтыг америкийн нийгэмд оруулж байдгийг давхар тооцдог. Мөн дэлхийн хамгийн хурд хүч мөнгө эрх мэдэл нэр хүндтэй урлаг спорт улс төр бизнесийн одуудад америкийн байнга оршин суух зөвшөөрөл, иргэншил авахад саадгүй тул тэд хамаг нөөцөө америк руу зөөж америкийг улам хүчирхэгжүүлж байдаг.
Оюутаны тэтгэлэг хөтөлбөрт олон мянгаар нь үнэгүй хамруулаад онц сурсан тэднээс болон дэлхийн шилдэг эрдэмтэн судлаачдаас шилж сонгон шалгаруулаад 2000 гаруй бодлогын судалгааны тинк-танк хүрээлэндээ мөнгөөр зодон ажиллуулж судалгаа шинжилгээ хийлгэн төрөл бүрийн салбар дахь төр нийгмийн бодлогоо оновчтой зөв тодорхойлсноор дэлхийг эзэгнэж чаддаг. Унах машин өмсөх хувцас идэх хоолоо мексик хятадуудаар төвөггүй хямдхан хийлгэчих тэдэнд гол нь дээшээ сансар огторгуй доошоо электрон протон гэрлийн бөөм ДНК-г задлан нууцыг нь атгаснаар дэлхийг төдийгүй ертөнцийг эзэмдэх санааг давхар өвөрлөж байдаг.
Ганц эрчим хүчний бодлогыг аваад үзэхэд, газрын тосны үнийг навс унаган баррелийг нь 60$ болгож зөвлөлтийн эдийн засгийг сөхрүүлэн коммунизмыг нураах, Ирак Афганы дайн болоход 60 байсан тосоо 160 болгоод зөрүүгээр нь дайны зардлаа нөхөх, газрын тос 160 болонгуут Европ Хятад зэрэг нефтээр маруухан улсууд сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээнд хамаг төсөв хөрөнгөө гарган 50 доллараас ч хямд төсөр сэргээгдэх эрчим хүч онолын хувьд гаргаж аваад яг хэрэгжүүлдэгийн даваан дээр буцаагаад 40 ногоон болгож даажигнан тэдний эхлүүлсэн хамаг төсөл хөтөлбөрийг будаа болгож хаалгыг нь бариулах зэрэг ухаалаг ухаалаг бодлого шийдлүүдийг дээрх тинк-танк бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид л сэтгэж улстөрчид нь хэрэгжүүлж байдаг.
Манай УИХ-ын топ санхүүч, улс төрчид Оюутолгойг олон жил шалгаад шалгаад учир нь олдохгүй санхүүгийн махинацид нь толгой нь эргээд сүүлдээ бүүр бууж өгч байсантай л ус агаар адил жишээний биткойн электрон мөнгөний механизм схем сүлжээг америкууд л сэтгэнэ. Америкийн хийж буй дайн дажинаас эхлээд хууль журмын цэг таслал хүртэл бодлогын судалгаан дээр үндэслэгдэж хэзээ хойно ч гэсэн уг судалгаа нь буруу болох нь нотлогдвоос уг тинк-танк хүрээлэн судлаачдын нэр хүнд нь навс унаж бусад өрсөлдөгч нартаа жийгдэн бодлого судалгааны зах зээлээс арчигднаа л гэсэн үг. Америкууд өнөөдөр афган араб гээд аливаа ашиг асуудалд амбиц нь дийлдэхгүй аархуу зангаар оролцох тусам орос хятад зэрэг өрсөлдөгч талуудын  уур хилэнг улам хүргэж тэднийг нэгдсэн нэг фронт болгож болзошгүй байдлыг ч судалсан байгаа. Тиймээс судлаачид уг асуудалдаа шинжлэх ухааны бүхий л аргыг хэрэглэн туйлын няхуур нямбай шударгаар хандана. Асуудлыг хорь гучин жилийн өмнөөс ч эхлэн судлан алсын харааг гучин жилээр стратегийн зорилтоо 10 жилээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гурван жилээр ч гаргана. Заримдаа гурван жил Усам Бин Ладенг судалж судалж байгаад гуравхан минутын дотор устгах гүйцэтгэх ажиллагаа ч үүнд хамаарна.
Америкууд өөрсдийн өрсөлдөгч тал, улс үндэстэнүүдийн лидерүүд, дэлхийн нэр нөлөөтэй хүмүүсийн сайн муу тал гэр бүл хобби хэлхээ холбоо ашиг сонирхолын зөрчил, тэдний но-той баримтуудыг байнга судалж хадгалж байгаад шаардлагатай үед гаргаж ирэн үгэнд ордоггүй Панамын ерөнхийлөгч генерал Норьега шиг нэгнийг төр улсыг нь эзлэн түрэмгийлж байгаад ч нисдэг тэргээр баривчилж авчраад хар тамхины хэргээр дөчин жилээр шийтгэж байсныг ерээд оны түүх гэрчилнэ. 
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ
Холбоотой мэдээ