Э.Бат-Үүл: С.Зориг минь ямар их шаналж байгаа бол...

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-02 14:52:02

Одоогоос 23 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Хэдийнэ 23 жил өнгөрсөн ч энэ хэргийн учиг тайлагдсангүй, улс төрийн хүрээнийхэн улам чангаруулж, орооцолдуулсаар өнөөдрийг хүрлээ. 

С.Зориг агсны амь хөнөөсөн хэргийг илрүүлэх, хэрэгтнийг олох ажлын хэсэг хэдэнтээ өөрчлөгдсөөр сая л алуурчныг олж, хуулийн хариуцлага хүлээлгэлээ гэтэл тэр бүхэн мөн л улс төрийн учир зангилаатай болсоор өнөөдрийг хүрлээ. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, хорьсон ч өдгөө эрх чөлөөтэй явж буй. Тэднийг хилс хэргээр хэлмэгдүүлсэн, эрүүдэн шүүсэн хэмээн хуулийн салбарынхан өөрсдөө ялтан болсноор жинхэнэ хэрэгтэн гэгдсэн хоёр хүн бидний дунд эрх чөлөөтэй, бүр зурагтын хойморт заларч явна. 

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээг гэнэт зурагтын хойморт залах болсон шалтгаан юу байв. Магадгүй түүнийг нөхөн сонгуулийн өмнөхөн улс төрийн тоглоомын бас нэгэн хөзөр болгон ашигласан ч юм билүү. 

 УИХ-ын нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй Э.Бат-Үүл цахим хуудсанаа  "Тэнгэрийн оронд ахуй" Зориг маань, өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлэгээр "цовдолсоор" буйг хараад ямар их шаналж байгаа бол?

Гэхдээ найз нь тэснэ ээ! Хүмүүсийн эрх чөлөөний төлөө зүтгэгчид цовдлуулах үйлтэй гэдгийг чи бид хоёр анхнаасаа мэдэж тэмцсээн!" хэмээн бичжээ. 

Холбоотой мэдээ