ЭМҮЖИН: “23 жил өнгөрчихөөд байхад улам л адилхан болоод байгаа нь үйлийн үр үү, үнэний гэрч үү?”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-06 04:16:53

Уран бүтээлч хүний харах өнцөг, мэдрэмж гэж яахын ч аргагүй ертөнцийн торгон үнэн байдаг л юм даа. Тэртээ 23 жилийн өмнө нэрт зураач Ц.Байдын зурсан ам зураг. Ц.Байды гуайн харандааны үзүүр андуу татна гэж үгүй дээ. Өдгөө 23 жил өнгөрчихөөд байхад улам л адилхан болоод байгаа нь үйлийн үр үү, үнэний гэрч үү?

С.Зориг агсны хэргээр гурван шатны шүүхээс ял авсан эмэгтэйг хэн, хэрхэн зүтгүүлсээр байж суллав? Хэрэг хүлээлгэсэн арга барилынх нь тухай ярьсаар байгаад хэрэгтнээ суллах нь зориудын андуурал уу? Зүй нь хорвоогийн өдөр шөнө шиг хоёр өөр асуудал шүү дээ. Дараа нь хэний захиалгат нэвтрүүлгээр ороод, хэний залж чиглүүлснээр юу яриад сууж байв?

Хэн чөлөөлөв, хэний нэвтрүүлэгт оров? Энэ хоёр холбоос юу өгүүлнэ вэ? Одоо эл хэрэг сонгууль болгоны сохор хөзөр болдог явдал үүгээр дуусч байна даа. Сонгинохайрханы сонгуульд ямар их ач холбогдол өгч байна аа, байдаг л нэг нөхөн сонгууль шүү дээ.

Юунаас ингэтлээ айна вэ, юунд тэгтлээ яарна вэ?



Холбоотой мэдээ