"УЛСЫН ЭЦГИЙН" УХААНЫ ЦАРАА

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-06 04:27:24

"УЛСЫН ЭЦГИЙН" УХААНЫ ЦАРАА


01. Манайхтай бараг л адил гараанаас хөдлөсөн Казахстан улс 90-ээд оны эхээр Сингапурын улсын эцэг хэмээгдэн алдаршсан Ли Куан Юг засгийн газрынхаа зөвлөхөөр ажиллуулж байсныг одоогийн залуус тэр болгон мэдэхгүй байх аа. 


02. Одоо Казахстандаа улсын эцэг шахам хүндлэгдэх болсон Назарбаев тэр эрхмээс улсыг засаж төрийг төвхнүүлэх тал дээр чамгүй зүйл суралцсан нь лавтай. Саяхан Хятадууд Казахстанаас 13 000 тонн нүүрс авах гэж 15 000 км урт холын тээвэр хийсэн тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхлээд байна. 


03. Энэ оны эхний найман сарын байдлаар Казахстан улс 16 сая тонн нүүрс экпортложээ. Ийм эрчээр хурдтай хөдлөх бөгөөс тун удахгүй Хятадын зах зээл дээр Оросын дараа орох гуравдагч том тоглогч болох төлөвтэй байна. 


04. Одоохондоо Казахстанаас хамгийн том нүүрс импортлогч улс нь Орос улс байгаа бөгөөд жилдээ 10 сая тонн нүүрс худалдан авдаг аж. Өөрөө нүүрсээр баялаг Оросууд Казахстанаас тийм их нүүрс авдагийн цаад учир нь "Дэлхийн зах зээл" дээр дамжуулан худалдах  явдал гэдгийг  гярхай уншигчид гадарлаж байгаа буй за. "Дэлхийн зах" зээл гэдэг үгийг давхар хашилтанд хийлээ. 


05. Казахууд Орост нүүрсээ хямд зарахгүй, Хятадууд Оросоос тэр нүүрсийг нь өндөр үнээр авахгүй гэсэндээ ингэж тив дэлхийг алгасаж, тэнгис далайгаар туучсан хэрэг болохыг эхний зурган дээрээс та бүхэн хараарай. 


06. Казах нүүрсийг Улаанбаатараар дамжуулан Хятадад гаргах хувилбар яригдаж байсан тухай Хятадын хэвлэл дээр цөөнгүй бичиж байна. Тэрхүү маршрутыг хоёрдох зурган дээрээс хараарай. Харин хоёр зураг нэг л цэг буюу зөвхөн Зянсу мужийн Лянь Юн Ган боомт дээр огтлолцож байгааг харж байна уу? 


07. Казахууд яг тэр цэгийг онилж хэлхээ холбоо тогтоосон нь Гуандун, Зянсу, Жөзян хэмээх хамгийн хөгжилтэй гурван мужийг нүүрсээр хангах санаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэснийг ойлгоход төвөгтэй биш ээ. Энд л "Улсын эцгийн" ууч холч ухааны цараа харагднам бус уу? 


08. Хятадын нүүрсний зах зээл онцгой сайн байгаа энэ үеийг ашиглан манай улс ч гэсэн Хятадын Зүүн хойд мужуудын хувьд найдвартай нүүрс нийлүүлэх эх булаг болох бүрэн боломжтой юм. Даанч манай "Улсын эцгийн" толгойд одоохондоо нүүрс биш, мод л эргэлдээд байгаа бололтой дог оо.


Boldbaatar Dorjsuren 

Холбоотой мэдээ