Нельсон Мандела: Би ерөнхийлөгч болсныхоо дараахан бие хамгаалагчдын хамт хотоор алхсан юм.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-09 02:04:21
Нельсон Мандела:  Би ерөнхийлөгч болсныхоо дараахан бие хамгаалагчдын хамт хотоор алхсан юм. 

Хотоор алхаж, үзэж харсныхаа дараа бид хотын төвийн нэгэн ресторанд үдийн хоол идэхээр орцгоов. Үйлчлэгч хүн тус бүрийн захиалгыг авч, хэсэг хугацааны дараа бидний захиалгыг авч ирсэн тэр мөчид яг бидний урд байх ширээнд үйлчлүүлэхээр хүлээн ганцаараа суугаа нэг эрийг би олж харсан юм. 
Түүний захиалгыг авч, захиалсан хоолыг нь авч ирж өгсний дараа би нэг цэрэгтээ түүн дээр очоод манай ширээнд хүрэлцэн ирж бидэнтэй хамт хооллохыг урьж байгааг дамжуулж өгөхийг хүслээ.
Тэр эр тавагтай хоолоо барьж ирээд миний хажууд зэрэгцэн суугаад хооллохдоо толгойгоо тавагнаас огт хөндийрүүлээгүйгээр барахгүй гар нь зогсолтгүй салганан чичирч байв.
Бид хооллож дуусаад босоход тэр надруу харах ч үгүйгээр гараа даллахад би түүний далласан гарыг барьж салах ёс гүйцэтгээд явсан юм!
Түүнд миний хүсэлтийг дамжуулан манай ширээнд урьсан цэрэг надад:
- Мадиба, энэ хүн их хүнд өвчтэй хүн байхаа, тэр хоолоо идэж байх үед түүний гар зогсолтгүй салганаад байсан гэхэд нь би:
- Огтхон ч үгүй! 
Түүний салганан чичрэх шалтгаан өөр зүйлд байсан гэхэд тэд надруу гайхан харцгаасанд би тэдэнд:
- Энэ хүн миний хоригдож байсан шоронгийн харгалзагч байсан юм.
Тэдний тамлан зовоосон байцаалтуудын дараа би ус өгөхийг гуйж хашгирах болгонд энэ хүн ирж надад ус өгөхийн оронд намайг улам ихээр гутаан доромжилж, инээж байгаад миний толгой дээр шээдэг байсан юм.
Тэр өвчтэй биш, тэр айсандаа салганан чичирч байгаа юм. 
Би одоо Өмнөд Африкийн ерөнхийлөгч болсон юм чинь түүнийг шоронд хийж, түүний надад учруулсан тамлалт, зовлон шаналал болгоныг түүнд амсуулж, гутаан доромжлох байх гэж бодоод тэр тэгж их айн саланан чичирч байгаа юм.
Гэвч би тэгэхгүй, миний ухамсар, зан төрхөнд тийм зүйл хийх өчүүхэн ч өгөгдөл байхгүй.
     Өшөө авахыг хүсэгчид улс орныг бусниулж тараан бутаргадаг, харин өршөөн нигүүлсэж, эвлэлдэн нэгдэхийг хүсэгчид үндэстнийг бий болгодог. 
Харин нэг зүйлийг хэрхэвч өршөөж болдоггүй юм! 
Эх орноосоо урвасан, эх орноосоо тасдан зарсан эх орны эсрэг гэм үйлдсэн хэн бүхнийг өршөөлгүйгээр үр удмаар нь цэвэрлэх ёстой хэмээжээ 
Холбоотой мэдээ