Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасч, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг намын бүлгээс хөөв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-14 04:42:05

УИХ дахь  АН-ын бүлгийн дарга Д.Ганбат төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэр өнөөдөр АН-ын ҮДХ-ны шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг дөрвөн жилийн хугацаагаар АН-ын гишүүнээс хач, сахилгын шийтгэл оногдуулсныг мэдээллээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй болсныг зарлалаа. Тодорхой хэлбэл, С.Ганбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж, харин Н.Алтанхуяг нь бие даан нэр дэвшиж сонгогдсон байдаг. Иймээс хоёр гишүүн УИХ-ын тухай хуульд заасан үндэслэлээр АН-ын бүлэгт албан ёсоор харьаялагдах, бүлгээс гаргаж буй шийдвэрт оролцох боломжгүй болсон байна. Өнөөдрөөс эхлэн УИХ дахь АН-ын бүлэг арван гишүүнтэй болов.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрмийн 3.7-д заасан заалтуудыг зөрсөн буюу “намын эсрэг үйл ажиллагаа явуулсан" шалтгаанаар АН-ын гишүүнээс хасах шийдвэр  гаргасан бөгөөд тэр нь сүүлийн өдрүүдэд олны анхаарал татааад байсан АН-ын бүлгийн даргын асуудлаас болсон бололтой. 

Бүр тодорхой хэлбэл, Ц.Туваан нь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нарыг огцруулж, өөрөө томилогдохоор хор найруулж эхэлсэн тухай мэдээлэл энэ долоо хоногийн гол сенсаац байсан билээ. Хэрэв Ц.Туваан АН-ын бүлгийн даргаар томилогдвол Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ дахь бүлгийг 100 хувь эрхшээлдээ авна гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгч асан өөрөө эрх баригч намын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа зэрэг нь АН-ын жирийн гишүүдийн хүртэл тэвчээрийг барсан асуудал болоод байсан билээ.

Холбоотой мэдээ