Путин Америк сэтгүүлч эмэгтэйг “хөөрхөн хүүхэн учраас миний ярьсныг ойлгохгүй байна” гэжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-16 03:45:22

“Хөөрхөн хүүхнүүд толгой муутай” гэсэн санааг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олoн нийтийн өмнө илэрхийлжээ.

Тэрбээр Москва хотод үргэлжилж буй Оросын Эрчим Хүчний Долоо Хоног арга хэмжээнд оролцохдоо АНУ-ын CNBC телевизийн сэтгүүлч Хэдли Гэмблтэй ярилцсан байна.


Тэдний хооронд энэ үеэр ОХУ-аас Европт нийлүүлдэг байгалийн хийн асуудлаар маргаан гарчээ. Европт байгалийн хийн үнэ өсөхөд Оросын тал нийлүүлэлтээ саатуулах замаар нөлөөлсөн эсэхийг сэтгүүлч Путинээс дахин дахин асуусан юм.

Путин эхлээд “Би энэ хөөрхөн, үзэсгэлэнтэй эмэгтэйд ганц л зүйлийг хэлээд байна. Гэтэл тэр миний хэлснийг сонсохгүй байгаа юм боловуу, шууд сөргүүлээд байх юм” гэж үзэгчдэд хандаж хэлжээ.


Путиний юу хэлснийг сайн сонссон тухайгаа Гэмбл хэлээд яагаад ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ саатуулж, эрчим хүчний хямрал Европт үүсгэснийг ойлгохгүй байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Илэрхий бухимдсан Путин “Сонс. Та намайг Европт хий нийлүүлсэнгүй гэж хэллээ. Буруу ойлгоод байна. Бид Европ руу нийлүүлдэг байгалийн хийгээ нэмэгдүүлж байгаа. Газпром 10 хувь, ОХУ нийтдээ 15 хувиар нэмэгдүүлсэн. Бид бууруулах биш, нэмэгдүүлж байгаа. Би үнэхээр ойлгоход хэцүү юм яриад байна уу?” гэж Гэмблээс асуужээ.

Энэ явдлын дараа сэтгүүлч Гэмбл өөрийнх нь хөлөө өргөж буй зураг Оросын өдөр тутмын сонины нүүрэнд нийтлэгдсэнийг Инстаграм хуудсандаа үзүүлээд “Миний шилдэг өнцөг” хэмээн хошигносон байна.



Холбоотой мэдээ