Оросын метронд болсон сэтгэл хөдөлгөм үйл явдлыг Монгол эмэгтэй байсан уу хэмээн оросууд…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-24 23:33:11

Оросын нэгэн иргэн Анна Тарасова Москвагийн метронд зорчиж явахдаа  сэтгэл хөдөлгөм сайхан энергитэй үйл явдал болсоныг бичжээ.  Уг метронд чухам юу болсон бэ гэвэл:

“Өнөөдөр би сэтгэлийг минь хөдөлгөсөн нэг сайхан үйлдлийн гэрч боллоо. Нэгэн өвөө метронд сууж явах үед түүний гутлын үдээс тайлагдан чирэгдсэн байв. Гэтэл  нэгэн Ази эмэгтэй өвөөгийн урд очин сууж гутлын үдээсийг нь нямбайлан уяж өглөө.  Тэр Тверская дээр метронд орж ирэхдээ л, өвөөгийн гутлын үдээс тайлагдсан байхыг анзаарч шүү.

Өвөө өөрөө үдээсээ уях гэж оролдсон ч, чичирсэн гар нь боломж өгөхгүй байх шиг… Харин би түүнд тусалъя гэж бодсон лдоо. Гэвч тэр өөрөө өөрийгөө ялж, үдээсээ уях гээд ч байх  шиг санагдахад түр харзнасан юм.

Өвөөгийн гар чичирч, бөхийхөд маш хэцүү байсан.  Түүнээс ямар ч үр дүн гарахгүй нь түүнд болон, надад тодорхой болж би туслахаар шийдэх яг тэр мөчид, гаднаас орж ирсэн Ази бүсгүй надаас хэдхэн секунд түрүүлэв. Түүний царайг харах гэсэн ч ороолт, амны хаалтны цаанаас  олигтой харагдахгүй байсан нь харамсалтай.

Гэхдээ тэр  сэтгэл шигээ үзэсгэлэнтэй гэдэгт би итгэлтэй байна…. гэж бичжээ. Харин уг постны доорх сэтгэгдэлүүд сонирхол татлаа:

Ксения: -Бурхан шиг агуу зүрх сэтгэлтэй хүмүүс байдаг юм… Анна Ливанова: -Энэ хэвийн байдаг л зүйл. Үүнд гайхаад байх юу байдаг юм. Сергей: -Байдаг л зүйл гэнээ?? Үгүй шүү! Орчин үеийн нийгэмд ийм үйлдэл ховор болсонд л эмгэнэл оршиж байгаа юм.Тан шиг буйдангийн баатрууд л ингэж сайн хүнийг үгүйсгэнэ гэж сэтгэгдлээр маргасан нэгэн ч байв.


Наталья Диз -Хөөрхий дөө энэ пост бичсэн эмэгтэй зайнаас хараад л…туслахад бэлэн байсан ч завгүй байсан байна шдээ хаха .. нэг л их сайхан зүйлийн тухай бичдэг ч, эцэст нь  өөртэй нь холбоотой байна шүү. Яагаад гэвэл тэр лайк цуглуулах пост бичих гээд зураг авахаар хэн нэгнийг туслахыг хүлээж байж лдээ…гэх хүн ч байв.


Роман Минибаев -Заа за гайхах зүйлгүй. Энэ бол хаана ч хэнтэй ч таарч болох байдаг л зүйл….


Харламов: -Нээрээ метро гэлтгүй настай хүмүүс хүүхдүүд үдээсээ сайн бөх уях хэрэгтэй шүү. Учир нь урсдаг шат гэх мэт аюултай газар их…


Иван Понамеров: -Гудамжинд ч гэсэн би хэн нэгний тайлагдсан үдээсийг хараад шууд л хэлдэг… Албина Лакура: -Зазсс манайхан хэзээ ийм зүйлд тусалж байсын. Чадахгүй байж….


Лилия: -Яагаад чадахгүй гэж. яахав цөөн хүмүүс тийм байж болох ч, бүгд тийм биш. Энэ Ази бүсгүйг би Монгол эмэгтэй ч байж магадгүй гэж бодож байна. Учир нь Монголчууд зүгээр л үр хүүхдүүдээ ахмад настнаа хүндэлж байхаар, хүмүүжүүлсэн байдаг. Монголчуудын ёс заншил ч гэж болно. Гэхдээ гадны өөр бусад улсаас ирсэн хүмүүсийн дунд ийм хүмүүс маш цөөхөн байдаг шүү. Бидний дунд харин ийм хүн маш олон гэж бодож байна, би л хувьдаа, олон удаа бусдад тусалж байсан. ….


Анастасия Ивановна: -Хэвийн л үйлдэл байна… Гэхдээ сайн эмэгтэй … Харин орчин үед иймэрхүү жишиг нь ер бусын ховор зүйл болж байгаа нь л харамсалтай …


Диана Бородина;  -Ухаантай охин!

Юлия Кострикова; Энэ постны эзэн утсаараа зураг авалт хийж байсан тул түүнд туслах цаг байгаагүй юм аа


Алексей: -Би метронд лусын дагина түр саатаж дээ гэмээр байна …гэх мэт олон сэтгэгдлүүдийг харахад хаа газрын хүмүүс бие биетэйгээ зөрчилдөх байдлаараа ижилхэн ч юм шиг.




Холбоотой мэдээ