100 өдөр тасралтгүй насанд хүрэгчдийн кино үзээд бурхан болжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-25 05:31:15

Хятадын нийслэлийн Beijing Times сонинд мэдээлснээр нэгэн технологийн компанитай нас барсан ажилтных нь гэр бүл 30 сая юаны нөхөн төлбөр нэхэн ш.үүх.дэлцэж байгаа гэнэ. Талийгаачийн гэр бүлийнхний мэдүүлснээр тус компани нь ажилтнаа байнга илүү цагаар бүр хоногоор ажиллуулдаг аж.

Тус компаний технологич 54 настай Зэнг нь сүүлийн дөрвөн сарын турш буюу 100 хоног илүү цагаар ажиллаж ажил дээрээ хонож байгаад 5-р сарын 1-нйи өдөр бие нь муудан эмнэлэгт хүргэгджээ. Гэсэн ч хэт ядаргаанд орсон, ажлын хэт их ачааллыг дааж чадаагүй гэх оноштойгоор нас барсан гэнэ. Харин компани нь нэг ч ажилтнаа илүү цагаар тэр тусмаа хонож ажиллахыг шаардаж шахаж байгаагүй хэмээн эсэргүүцсэн аж.

Шүүхийн шийдвэрийн дагуу хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд технологич нь 100 өдрийн турш ажил дээрээ хонож “ажиллахдаа” оройн 18 цагаас өглөө ажил эхлэх хүртэл насанд хүрэгчдийн кино үздэг байсан нь нотлогдсон гэнэ. Гэсэн ч компани шүүхийн шийдвэрээр талийгаач ажилтныхаа гэр бүлд 30 мянган юаны нөхөн төлбөр төлөх болжээ.



Холбоотой мэдээ