Жүжигчин Хулан: Хойд ээж гэдэг нэр өөрөө аягүй муухай..

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-26 17:40:03

Жүжигчин Хулан нь алаг нүдэнгүүдээрээ алдартай X-Түц продакшнд нэг хэсэг харьяалагдаж яваад Драмын театрт орсон нэгэн. Анх Сарны нулимс кинонд чадварлагаар тоголсон түүнийг үзэгчид андахгүй. Улмаар найруулагч Галбаяртай дэр нэгтгэж амьдралаа холбосон тэрээр 23 настайдаа 6 настай охины ээж болж байсан бөгөөд түүнийг хүмүүс хойд ээж хэмээн тодотгоход нь ихэд дургүй байдаг ажээ. Энэ тухайгаа тэрээр Надад бол хойд ээж гэдэг нэр өөрөө аягүй му.ухай. Хүмүүс нээх хойд, урд гээд тэгээд байдаг. Би бол өсгөсөн ээж гэж өөрийгөө боддог. Охиноо бол сүүлийн тав, зургаан жил яг өөрийн юм шиг л хайрлаж явсан.Тэгээд бодохоор яагаад ч юм минийх юм шиг, яг л миний охин шиг л би хайрладаг, ха.рамладаг. Тэрийг хойд урдаар нь хэлээд л. Тэр чинь хүнээсээ болдог байх. Хүнийг хайрлаж чадах хүн гэж нэг байна, хүлээн зөвшөөрөөд амьдрах нэг хүн байна. Миний хувьд бол хүлээн зөвшөөрчихсөн хэмээсэн байна. Доороо ганцхан дүүтэй тэрээр олуулаа байх тун ч дуртай гэнэ. Тиймдээ ч хүүхэд үрчилж аваад өсгөсөн ч яахав хэмээж суусан тэрээр тун ч сайн гэрийн эзэгтэй гэнэ лээ. Жүжигчин Хулан нь нэг дүүтэй айлын том охин. 77 дугаар дунд сургуулийг төгсөөд, жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д орж 2004 онд төгссөн. Түүнийг жүжигчин болох шийдвэр гаргахад гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй гэдэг. Тэрээр Би эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Багаасаа биеэ даагаад, хэрсүү өсчихсөн. Гэрийнхэн маань намайг жүжигчин болгох их дургүй байсан. Ээж маань жүжигчний мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй. Амьдралын эрхээр хоёр хүүхдийнхээ төлөө Америкт арван жил ажилласан. Тийм болохоор ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн. Биднээс болж ээжийнхээ хийж чадаагүйг хийе гэж хүссэн. 2000 онд гэрийнхэндээ Өөр сургуульд орж байгаа гэж хэлчихээд СУИС-д шалгалт өгч тэнцэж байлаа. Тэгээд эмээ маань Нэгэнт тэнцчихсэн юм чинь одоо яая гэх вэ гээд аргагүйн эрхэнд зөвшөөрч байсан. Тэр үед маш их баярлаж билээ хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.


Холбоотой мэдээ