"Х.Баттулгыг зөвлөхөөр томилж, нөхөн сонгуульд ялалт байгуулсан" гэх тайлбарыг Л.ОЮУН-ЭРДЭНЭ хэлжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-27 10:08:31

МАН-ын бүлгийн өчигдрийн /2021.10.25/ хуралдаанаар төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцэж, хоёр хөрштэй харилцах харилцааг сайжруулах чиглэлд анхаарч мөн УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг бүлгийн гишүүнээр албан ёсоор тооцож бүртгэжээ. 

Тус Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг МАН-ын бүлгийн гишүүнээр бүртгэхтэй зэрэгцэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарал татах мэдээллийг гишүүддээ хэлсэн байна.

Тэрээр, "Энэ удаагийн нөхөн сонгуульд манай нам ялалт баййгуулсан нь миний "тактик"-тай холбоотой. Намын нэр хүнд унасан энэ үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилсон нь нөлөөлж, нөхөн сонгуульд ялалт байгуулсан” гэх утгатай үгийг бүлгийн гишүүддээ цухуйлгажээ.


Тэгвэл үүнээс өмнө Л.Оюун-Эрдэнэ зарим улс төрийн хүрээний хүмүүстээ хандаж, "Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж байж МАН Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ялалт байгуулна. Тэгэхгүй бол тус сонгуульд АН ялах магадлалтай. Тиймээс зөвлөхөөрөө Х.Баттулгыг томилсон" гэж ярьж байсан гэх мэдээлэл бий. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилсон явдлыг МАН-ын зарим гишүүд нь эрс шүүмжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрөө даахгүй хэмжээнд хүрээд байсан гэдэг. Товчхондо, МАН-ын гишүүдийн шүүмжлэлд Л.Оюун-Эрдэнэ үүгээр хариулт өгч байгаа бололтой. 

Сонирхуулахад, Сонгинохайрхан дүүрэгт Түмэн шувуут, Тесо, Монос, Талх чихэр зэрэг АН-ын гишүүдийн томоохон үйлдвэрүүд байдаг аж. Үүнийг дагаад тус үйлдвэрийн ажилчид ч Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг ажээ. Тодруулбал, Түмэн шувуут компанийн Л.Эрхэмбаяр, Моносын Л.Эрдэнэчимэг нар Х.Баттулгын улс төрийн багийн гишүүд нь гэдэг. 




Холбоотой мэдээ