461-р хорих ангид хууль бусаар хоригдсон Э.Одбаяр уургийн дутагдалд орж, амиа алдахад ойрхон байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-29 06:42:43

Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 22 хонож буй "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр уургийн алдагдалд орж, бөөрний үйл ажиллагаа муудаж, 10 кг хассан байна. Тус ангийн эмч нар түүний өлсгөлөнг цаашид үргэлжлүүлбэл амь насанд нь эрсдэлтэй хэмээн анхааруулж байгаа иргэн Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдсэн байна.

Цагдан хорих 461 дүгээр ангийн эмчийн гаргасан эрүүл мэндийн тодорхойлтод... 

"Хоригдохоос 2 өдрийн өмнө буюу 2021 оны 10-р сарын 2,3-ны өдрүүдэд хоол идээгүй гэх яриа өгүүлэмжтэй. 2021 оны 10-р сарын 6-ны өдөр өлсгөлөн зарлах хүсэлт өгсний дагуу холбогдох шинжилгээг бүрдүүлж, эмчийн үзлэгт хамруулахад бөөрний үйл ажиллагааны алдагдал, элэгний архаг үрэвслийн шинжүүд илэрч, хорих өрөөнд эмийн эмчилгээ хийгдсэн. 2021 оны 10-р сарын 11-ний өдөр дахин өлсгөлөн зарлах хүсэлт өгч биеийн эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй тул өлсгөлөн зарлаж эхэлсэн. 

2021 оны 10-р сарын 15-ны өдөр хийсэн хяналтын шинжилгээнд ерөнхий хордлого, бөөрний ялгаруулах үйл ажиллагааны шинжүүд илрээд байна. 

Онош: Өлсгөлөнгийн шалтгаант уураг илчлэгийн дутагдал, бөөрний үйл ажиллагааны алдагдал

Хоригдогч Э.Одбаяр нь 2021 оны 10-р сарын 11-ий өдрөөс өөрт холбогдох хэргийн улмаас өөрийн хүсэлтээр өлсгөлөн зарлаж байгаа. Өлсгөлөнг удаан хугацаанд үргэлжүүлэхэд амь насанд хүндрэл учрах эрсдэлтэйг өөрт нь олон удаа хэлж, шинжилгээнүүдийг танилцуулсан боловч хоригдогч өлсгөлөнг зогсоохгүй гэсэн яриа өгүүлэмжтэй байна. Одоо биеийн жин 72,6 кг ба жингийн алдагдал 9,6 кг байгаа болохыг тодорхойлов" гэжээ.


Эргэн сануулахад... "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг энэ сарын 6-наас эхлэн нэг сарын хугацаанд хорих шийдвэр гаргасан.

Холбоотой мэдээ