О.Баасанхүү: Х.Баттулгын талынхан АН-ыг хагалж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-28 05:55:50
АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо.
 
Мэдээллийн цагт АН-ын дэд дарга Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Д.Ганбаяр, АН-ын Нарийн Бичгийн дарга О.Баасанхүү нар оролцов.
Мэдээллийн эхэнд Ц.Оюундарь: "АН-ын зүгээс УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ СЕХ-нд илэрхийлсэн байгаа. Мөн СЕХ-г Захиргааны Хэргийн Шүүхэд өгсөн. " хэмээсэн юм.
Харин АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү: "Жагсаал цуглаан хийсэн хорь гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Д.Монголхүү, Э.Одбаяр гэж хоёр хүнийг баривчлан саатуулсан. Уг нь бол хүргэн гэх хүнээ алчихаад, гянданд хоригдож байгаад гарч ирээд хүмүүсийг эрэмдэглэнэ, зэрэмдэглэнэ гэж олон нийтийг сүрдүүлэн, заналхийлж байгаа хүнийг баривчлан хорих ёстой байх. Түүнээс биш энэ хүнийг гаргачихвал ахиад жагсаж магадгүй гэдэг үндэслэлээр хүнийг хорьж болдоггүй юм. Тэр тусмаа УИХ-ын гишүүд хүний эрхийн асуудал дээр онцгойлон анхаараач ээ. Н.Учрал гишүүн өөрөө үхэл амьдралын зааг дээр байсан хүний хувьд хүн үхэх гэдгийг сайн ойлгох болов уу? Тиймээс ч  өөртэй нь адилхан амь нас нь эрсдэлтэй байгаа асуудал дээр Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд онцгойлон  хуралдаа оролцооч ээ.
 Мөн АН-ынхан бид эвлэлдэн нэгдэхийг маш их хүсэж байгаа. Харамсалтай нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга буюу МАН-ын даргын зөвлөх хийж байгаа хүнийг дэмждэг зарим нөлөө бүхий хүмүүс эвлэрлийг эсэргүүцэн, хагаралдааныг бий болгож, шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх гээд байгаа учраас бид анхааралтай байж, мөн чанараар эвлэрэх ёстой юм.
 Энэ ч утгаараа нөхцөл байдал хараахан бэлэн болоогүй байна. Хоёр талаас ажлын хэсэг гарч, ойр ойрхон уулзах ёстой. МАН-ын даргын зөвлөх хийж байгаа хүний тойрон хүрээлэгчид бол МАН-ынхаа бодлого шийдвэрийг дагаад явж байгаа гэж бид ойлгож байгаа. Тийм учраас жинхэнэ ардчилал дээр, хүний эрх дээр, хувь хүний эрхийг дээдлэн эвлэлдэн нэгдэх зайлшгүй шаардлага байна. " гэв.
 
Холбоотой мэдээ