Э.Одбаярыг сулласан ч гэрээс гарахыг хоригложээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-29 07:17:25

Шүүхээс “NoDoubleStandart” иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг суллах шийдвэр гаргажээ. Мөн түүнийг хилээр гарахыг нь хориглосон байна.  Тэрбээр энэ сарын 6-наас хойш 461 дүгээр хорих ангид хоригдож байсан юм. 

Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ.

Шүүх уг саналыг хэлэлцээд “Батлан даалтад байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон” гэх үндэслэлээр нэг сар хорихоор шийдвэрлэсэн билээ.

Э.Одбаяр хоригдож байх хугацаандаа өлсгөлөн зарласан бөгөөд үүний улмаас уургийн алдагдалд орж, бөөрний үйл ажиллагаа муудаж, 10 кг хассан гэсэн мэдээлэл буй.

Түүний биеийн байдал тун муу байгааг өмгөөлөгч нь мэдэгдэж, АН-аас сулллах шаардлагыг тавьж байсан юм. Тэгвэл түүнийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр суллах шийдвэрийг дөнгөж сая гаргажээ. Ингэхдээ Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэрээс гарахыг хориглож, эмнэлэг цагдаагаас өөр газраар зорчихгүй байхаар шийдвэрлэжээ.



Холбоотой мэдээ