Б.Цэцэг: Шөнө дунд сэрэхэд дотуур өмдөнд маань гараа хийчихсэн хөдөлгөж байсан тэр хүн үхлийн муугаар үхсэн

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-30 00:32:39

Жүжигчин Б.Цэцэгийг сошиалд танихгүй хүн байхгүй билээ. Бажи Ялалтын үздэггүй хүн ч ховор байх тиймүү. Уг влогт оролцох үеэрээ анхны үерхэж байсан залуугаа олонд илчилж орхисон байна. Тэрбээр: аав, ээжийнхээ үздэг байсан киног нь нууцаар үзээд л ор хөнжлийн зүйлийг мэдэж авч байлаа. Тэр нь герман по байсан гэнэ.

Гэтэл Бажи манай влокт оролцож байсан хүмүүс өмнө нь наадахыг чинь үзэж байснаа ерөөсөө хэлж байгаагүй гэсэн байна. харин жүжигчин бүсгүй тэр хүмүүс чинь сэтгэцийн асуудалтай юм бишүү, би үнэнгээ хэлчихлээшдээ хэмээн дуу алдсан гэнэ.


Сошиал ертөнцөнд өөр өөрийн гэсэн орон зайг үүсгэж “сошиал од” болсон гэхэд болох хүмүүс бол Жүжигчин Б.Цэцэг юм.Тэрээр бяцхан охин байхдаа бэлгий н хүчирхийлэ л д өртөж байсан талаараа цахимдаа бичсэн байна. “Бяцхан охин байхдаа бэлгий н хүчирхийлэ л д өртөж байж билээ. Гэвч хэнд ч хэзээ ч хэлж чадаагүй . . .


Өвөл идэш ирэх үеэр аавын талын хамаатанууд хот ирэхдээ манайхаар хонож өнжөөд явдаг байлаа тэр үед эхнэртэйгээ хамт ирсэн юм. Манайх хоёр өрөө байртай тул аав ээж том өрөөндөө унтдаг харин эгч бид хоёр жижиг өрөөндөө унтана.


Нэг удаа хөдөөнөөс ирсэн ах эгч хоёрыг эгч бид хоёрын орны голд гудас дэвсээд унтуулсан юм. Би 6,7 настай л байсан санагддаг юм шөнө дунд сэрэхэд дотуур өмдөнд маань гараа хийчихсэн хөдөлгөж байхыг мэдсэн . . .


Хажуу өрөөнд аав байсан ч орилж чадахгүй… хажууд эгч унтаж байсан ч татаж чадахгүй хөшиж орхисон. Үнэндээ хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөхдөө айгаад юуч хийж чаддаггүй юм билээ.


Ингээд айж сандрахдаа хөнжилөө жийгээд эргэж хараад эгчийнхээ ардуур ороод унтсан .Энэ бүх зүйлийг буруу зөвийг мэдэхгүй ч хүүхэд өөрийн зөн совингоороо муу зүйл гэдгийг шууд л мэдэрчихдэг юм байна лээ. Өглөө нь сэрээд аавдаа би хэлж чадаагүй ээ…


Ахин дахин хот ирэх болгондоо манайд ирж уруул дээрэх сахалаа эмрээд сэжиг бүхий харцаар харахаар үхчихмээр санагддаг байж билээ. хүчирхийлэл хаана, хэзээ үйлдэгдэж хэнд хохирол учруулахыг хэн ч тааж мэдэж чадахгүй.

Эцэст нь энэ бүхнийг бичих зориг зүрх байлаа ч хар нялхаасаа эр хүнээс айж ичиж өсөх яавч сайхан биш. Бэлгийн хүчирхийлэл үргэлж ойр тойрны хамаарал бүхий хүнээс үйдэлтэй байдаг учир үр хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалж байгаарай.

Хаана нь хэн хүрч болох болохгүйг ухаан орсон цагаас нь хэлж зааж сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүх зүйл болсоны дараа оюутан байхад тэр хүн үхлийн муугаар нас барсаныг сонсоод яагаад ч юм хүртэх ёстойгоо хүртэж дээ гэж бодогдсондоо…

Энэ бүхнийг бичлээ гээд айж ичих зүйл алга ахин нэг хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж сэргийлэхийг хүслээ. охидоо хайрлаарай…” гэжээ.



Холбоотой мэдээ