УИХ-ын гишүүн асан Г.Уянга:”Нэг иргэнд зарцуулсан гээд байгаа 111 сая төгрөгийг хэний халаасанд орсныг ил болгоё!”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-31 03:06:38

УИХ-ын гишүүн асан Г.Уянга “EXCLUSIVE” брэндийг үүсгэн байгуулагч Майцэцэг найзтайгаа уйлж суугаагаа өөрийн цахим хуудаснаа бичсэн билээ. 

Тэрээр найзынхаа хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийг хүссэнгүй. Ковидын үеийн тендертэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, Засгийн газарыг шvvхэд өгөх талаар ярилцаж байна.

Г.Уянга: “Төрийн мөнгөөр шахаа, цавчаа хийдэг, тендерээс хувь хүртдэг асуудлыг ил болгохоор ирэх долоо хоногоос шүүхэд хандахаар боллоо. Ковидыг далимдуулан төрд өндөр үнэтэй шахаа хийсэн олон асуудал ил болох биз ээ! Нэг иргэнд зарцуулсан гээд байгаа 111 сая төгрөгийн хэд нь хэний халаасанд орсныг ил болгоё!” гэжээ


УИХ-ын гишүүн асан Г.Уянга: Уг нь нүүрээ будчихсан их л цоглог хүүхнүүд өглөө эрт кофе уухаар болзсон юмсан, кофе уунгаа 2лаа уйлж унжаад халтар салфетка “үйлдвэрлэж” бүүр халтартаж гүйцлээ…

Яагаад гэж үү…?! 

EXCLUSIVE үйлдвэрээр оронгуут шатнаас нь эхлээд үйлдвэрийн байр тэр чигтээ хамгаалалтын цагаан хувцас, дэлгүүрийн арын өрөөнүүд нүд эргэх зайгүй хураалгаатай хамгаалалтын хувцас! Хэн ч харсан “Яана даа…!!!” гэж халагламаар. Үнэхээр сэтгэл өвдмөөр! Үүнийг харсан би хэд хоног хямарч гүйцээд өглөө найзыгаа кофенд урьж “Энэ их овоолгоо яах гэж байгаа юм бэ дээ, чи минь?! Юу бодож сууна даа…?!” гээд асуух төдийд Маяа маань асгаруулж орхилоо, би ч дагаад уйлчихав…


Яагаад EXCLUSIVE-н хамгаалалтын хувцсыг 10 000₮-өөр худалдан авахгүй байна вэ?! 

Маяа энэ хувцаснаасаа ашиг хийхгүй, өртгөөр нь худалдахаар шийджээ. 

ЭМЯ энэ хувцсаа хэдэн төгрөгөөр худалдан авч байгааг харах гээд шилэн данс ухаж үзсэн ч тодорхой мэдээлэл байсангүй, танил эмнэлгүүдээс сураглаж үзвэл хамгийн багадаа 20000₮-өөр худалдаж авдаг юм байна. Даан ч дээ, төсвийн мөнгө уйлдаггүй учраас уу?!



Маяагийн ганц алдаа:

Тэр хүмүүст шагналын хувь өгдөггүй, өгдөг хүн биш!

Харин тэр хаана ч байхгүй хямдаар нийлүүлье гэж байна!

Ийм шударга зарчим л энэ нийгэмд амьдрах ямар ч боломжгүй болжээ!

Энэ хүүхэн Монголдоо ганц массын оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа. Эмнэлгийн хувцас үйлдвэрлэх эрхтэй 2 хон үйлдвэрийн нэг!

Төсөвт хэмнэлттэй гээд ариутгаж олон удаа хэрэглэж болдгийг нь ч үйлдвэрлэлээ.


Гэтэл цор ганц массын оёдлын үйлдвэр нүдэн дээр чинь дампуурч байна!

Гэтэл гаднаас өндөр үнэтэй шaxaa нийлүүлсээр!

Түүний хань хамгаалалтын цагаан хувцсаа үйлдвэрлэсээр, бас энэ хувцсан дундаа aмьсгал хураасан юм…! Даан ч дээ, яагаад бид ийм юм бэ?! Бид хоёрын халтартталаа уйлсан шалтгаан ердөө л энэ! Гэхдээ бид зүгээр уйлж суудаг хүүхнүүд биш!… Та нар цөөхнөөр ч хамаагүй худалдаж аваарай! Маяагийн утас 88119179 Цагаан хувцсыг нь биш юм аа гэхэд үйлдвэрлэсэн өдөр тутмын хувцсыг нь худалдан авч дэмжээрэй, хаа ч байхгүй хямд үнэтэй шүү!


Нийтлэлч А.Баатархуяг: “Монголын “Экскюзив” үйлдвэр эмнэлгийн хувцас үйлдвэрлэх эрхтэй. Энэ эрхийг нь өгөлгүй унжсаар Польшид хамгаалалтын хувцас нийлүүлэх гэрээг нь алcaн. Өнөөдөр европ стандартын хамгаалалтын хувцас эдний агуулахаар дүүрэн байна. Бүр “made in mongolia” гэж бичээрэй гэж Польшуудын захисан шошготой! 10 мянган төгрөгийн үнэтэй! Гэтэл манай ЭМЯ-ныхан Хятадаас 20 мянган төгрөгөөр үүнийг авдаг! 

Тооцож үзвэл нугалсан цавчаа.


Төсвийн мөнгө уйлах биш, бид ч олигтой хянах биш, тэгээд тэр xулгайчууд нэг иргэнд 111 сая зарцуулсан тооцоотой сууж байгаа ба хэд нь “Зobлонд лам цадах”-ын үлгэрээр болсныг үүгээр л багцаалчих хэрэгтэй. 

160 мянгын эм гээд 40 мянган төгрөгийн эм өгч байсныг бүгд мэднэ. 

Шат шатандаа цавчиж идэх сонирхолтой бирдүүд хүний зoвлонгийн далайд язганаж байна. Хойд төрөлдөө бирд болморууд!

Уг нь энэ өдөр хараал хэлж болохгүй ч нvгэл нь нvгэлтнүүдэд тусах болтугай!


Шүүмжлэхээр өдөр шөнөгүй зууралдан ажиллаж байгаа хэдхэн эмч, сувилагчийн зураг тавьж уяраагаад араас нь салаавч өгдөг. 

Шалгаж чадахгүй гэж даналздаг! 

Нэг их ажил хийж байгаа аятай ялархдаг. Ковидын үеийн төсвийн зарцуулалтыг яг АСЕМ-ыг шалгасан шигээ шалгах ёстой!

Буян бодож анхны номын орлогоосоо энэ хувцаснаас сая төгрөгөөр худалдаж авч ЭМЯ-нд өгч байсан.

Гэтэл дараа нь хэмнэлтийн сая төгрөгөөр түшмэлүүд шагнал бичүүлж авсныг хараад ой гутсан. 

Тиймээс ахиж сохор зоос ч өгөхгүй гэж шийдсэн. 

Эднийхээс Ерөнхийлөгч Х. Баттулга л хувийнхаа мөнгөөр 5000 ширхэг авч эмнэлгүүдэд өгсөн байх. 

Ямар ч гомдол гологдол гараагүй. 

Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд, төсвөө хэмнээд авсан байх гэж бодтол ийм л байна! 

Хувалзнууд ард түмний цуcaнд хэзээ цадах бол? Эдэнд улс орноо гэх сэтгэл байдаг болов уу?” гэж өөрийн цахим хуудаснаа нилээн бухимдалтай байгаагаа илэрхийллээ.






Холбоотой мэдээ