Буяннгийн Жаргаласайхан: Энэ таавчигнууд анх 15 жилийн өмнө орж ирж байсан санагдана.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-04 04:54:57

Энэ таавчигнууд анх 15 жилийн өмнө орж ирж байсан санагдана. Машин чинь моралийн элэгдэлд ороод эхнээсээ ямбийраад араам кузов нь үлдээд амбаар сэг болох ёстой биздээ уг нь. Гэтэл харх шиг байгаад л байх юм. Яваад л байх юм. Бүр явахгүй зам, гарахгүй уул хангай гэж байхгүй шүү.


Өвөл дулаан грашийн бараа харж үзээгүй хэрнээ салганаад хамгийн түрүүн чарлаад асна. Та нар ер нь хотын төвд эвдрээд хамраа сөхөөд зогсчихсон приус харсан уу? 

Гайтай самурай нар харх шиг машин гаргачихсан. Нөгөөдүүл нь энд малчны хотноос эхлээд нийслэл хот хүртэл бүрэн эзэлчихсэн. 


Одоо түгжрэлээ шийдтэл ийм харх төрлийн машинуудыг оруулж ирэхийг нь зогсоогоод жолооч нарыг нь хуугаар нь хамж Зүүнбаянд аваачиж нэг жилийн хугацаатай засан хүмүүжүүлэх сургалтанд хамруулмаар байна. 

Шивэртэй гээд хөлөө огтлолтой биш эд нарыгаа нэг нийгэмшүүлээд авчихвал улс орны ходоод дотор арай аятайхан болно доо.

Холбоотой мэдээ