МӨНХ-ЭРДЭНЭ: Монгол төрийн МАНАН-гийн архитекторууд нь Жэнко, Алтанхуяг 2 юм

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-03 06:58:45

Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын Бүлгийн зөвлөх Даваагийн Мөнх-Эрдэнэ ээлжит лайваа хийлээ:

5 сайхан Монгол залуугийн амь насаар гарч ирсэн Баярын хамтарсан засгийн газарт Баттулга, Алтанхуяг, МАН-д урвагч Лу.Болд, Алтанхуягийн нүүрсний найз Гансүх, алдартай Нямдорж нар байсан. Энэ нөхдүүд МАНАН-гийн хонгилыг анх зурж байсан. Ингээд МАНАН 2008 онд анх эхэлсэн.

Баттулга, Алтанхуяг нар МАНАН-г угсарсан юм аа.

Жэнко, Алтанхуяг 2 ч гэсэн орж ирээд энэ лайвыг үзээрэй. Та 2-ын хулгайг ярьж өгье.

Энэ 2 одоо АН-ыг халааслах гээд шургуу дайрч байгаа. 11 сарын 5-нд АН-ын онц их хуралтай гэнэ. Уучлаарай. Энэ бол хулхины хурал шүү. Одоо АН-ыг халаасалж аваад, ардчиллын туг доор 2024 онд Монголын төрийн дээр зайдлах гээд байна. Би 2008 онд энэ Мянганы луйварчинг танилгүй гэнэдээд сонгуулийнх нь ажилд явж өгч байсан. 2012 онд энэ 2 луйварчин миний мандатыг дээрэмдэж байсан.

Гэсэн ч би намаа ялуулахын тулд Баттулгын сонгуулийн ажилд явж өгч байсан. Би үүндээ одоо харамсаж явдаг.

Алтанхуяг, Баттулга 2-ын хамсаатнууд над шиг залуучуудын боломжийг дандаа дээрэмддэг учраас чадвартай, ирээдүйтэй залуучууд АН-д орж ирэхгүй байна. Тэгэхээр энэ 2-ыг хөөж явуулмаар байна. Энэ 2-оор манай нам дутахгүэй. 2 намын залуучууд намуудаа шинэчлэхгүй бол 30 жил Монголын төрийг цүнх барьсан луйварчингууд л удирдлаа ш дээ.

МАНАН одоо ч дуусаагүй. Үргэлжилж байна. Одоо Монголын төрд Оюун-Эрдэнэ, Баттулга нарын МАНАН тогтоод байна. Женко, Нямдорж 2 хулгайч бол цаагуураа МАНАН шүү дээ. Алтанхуяг тийм шударга юм бол Херо Баатартай нийлж байгаад Баттулга, Оюун-Эрдэнийн МАНАН-гийн хонгилыг зур л даа.

Алтанхуяг, Жэнко 2 нэг юмаараа их адилхан. Намын нэрээр албан тушаалд очиж обьектын хулгай хийдэг. 2-уулаа авгайгаа сольсон. Төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс гэр бүлийн хувьд ёсзүйтэй байх ёстой. Алтанхуяг 4 хүүхэдтэй авгайгаа хаяж туслах байсан хүүхэнтэйгээ суусан.

Авгайгийн чинь нөхөр Солонгос руу хар ажил хийх гээд явчихсан байхад нь албан тушаалаараа булааж аваад суучихсан ш дээ. Ичээч. Улстөрч хүний анхны шалгуур анхны ханиа хайрласан байх ёстой гэж би боддог.

Жэнко, Алтанхуяг 2 бол найз биш. 2014 онд Чингис бондын мөнгөнөөс болж муудалцаад, Жэнко нь Алтанхуягаа заналтайгаар унагаасан шүү дээ.

Алтанхуяг ардчиллын буянаар хамгийн олон удаа сайд болж байсан хүн. Алтанхуяг Ардчилсан Намын байрыг зараад идчихсэн. Ардчиллын Өргөө барина гээд алтан, мөнгөн тоосго зараад л байсан. Ингэж цуглуулсан мөнгөнөөсөө нэг төгрөг ч буцааж өгөөгүй. Надаас хүртэл хүнээс нууж хааж байгаад 25 сая төгрөг авсан. Сонгуулийн ажлаар явахад нь сайн яваарай гээд бензиний мөнгө болгож өгч байсан юм.

Ардчилсан Намын байрыг ХХБ-ны сахал Эрдэнэбилэгт 7.5 тэрбумаар зарсан. Үүнээс 2.5 тэрбумыг нь Алтанхуяг хувьдаа авсан. Ардчилсан Холбооны байрыг болохоор Жэнко хувьдаа луйвардаад авчихсан. Алтанхуяг луйварчин манай намын байрыг буцааж өгөөрэй чи. 2 бузар яаж Монголын ардчиллыг үгүй хийж байгаа Түгжилүүд билээ дээ.

Алтанхуягийн авлигаа авдаг байсан обьект Хятадын элчингийн ард бий. Фокус билльярд клуб гээд. 2024 онд ялвал энэ дээрээ нэг обьект барина гээд зургийг нь гаргачихаад байж байгаа биз. Хотын А зэрэглэлийн газар. Дор хаяж 2-3 сая доллар хүрнэ.


Алтанхуягийн хулгайг ярьвал далай болно. Бас нэг обьект нь Бөмбөгөрийн зүүн талд C1 телевизийн урд бий.


Туул голын эхэнд чацрганы тариалантай Хаан Жимс гээд бас нэг обьект нь бий. Энэ амралтын газар нь Туул гол руу бохироо асгадаг гээд хэвлэлээр их яригдсан.


Алтанхуяг ерөнхий сайд байхдаа “Үнэ Тогтворжуулах Хөтөлбөр” нэрээр хамаатан садангууддаа маш их мөнгө хууль бусаар тараасан.

2016 онд АН-ын ялагдлын суурийг тавьсан Түгжил бол Баттулга байсан. Харин 2020 онд Алтанхуяг баахан нөхдийг бие даалгаж АН-ын саналыг хувааж ялагдуулсан. Алтанхуяг Галиндэв гэдэг цүнх баригчаар 4 жил намаа балбуулсан. Одоо тэр АН-ыг хагалж ялагдуулсан бие даагчид нь Цогтгэрэлийг дагаад далжиганаж явдаг.

Тэсо руу үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр асар их мөнгө орсон. Алтанхуяг энэ тэндээс хулгайлсан бүх мөнгөө офшордож Тэсод нуусан. Тэсогийн Цогтгэрэлийг 2020 онд Увсад 8 тэрбум төгрөг тарааж байж сонгуульд ялсан гэж нутгийн чинь Самандын Жавхлан ярьсан шүү. 2024 онд АН ялвал Цогтгэрэл ерөнхий сайд болно гэж мөрөөдчихсөн явж байна. Ёстой хөх инээд хүрчихлээ.

Цогтгэрэлээ, чамд хэлчихье. Монгол төрийн босго ийм намхан биш шүү.

Алтанхуяг, Батзандан, Лу.Болд, Лу.Гантөмөр, Эрдэнэ 5 Монголыг тойроод намын даргын сунгаа хийж явахад та нар багцалсан 5 сум шиг эв нэгдэлтэй байна гэж ярьж явсан. Хаана байна. Та нар хэлсэндээ байгаад Эрдэнэ даргаа дэмжээд явсан бол Ардчилсан Нам 2020 онд ингэж ялагдахгүй байсан.

Алтанхуяг, Батзандан, Лу.Болд, Лу.Гантөмөр, Эрдэнэ 5 Монголыг тойроод намын даргын сунгаа хийж явахад та нар багцалсан 5 сум шиг эв нэгдэлтэй байна гэж ярьж явсан. Хаана байна. Та нар хэлсэндээ байгаад Эрдэнэ даргаа дэмжээд явсан бол Ардчилсан Нам 2020 онд ингэж ялагдахгүй байсан.

Би Ардчиллыг авчирсан 13 лидерт хайртай. Элбэгдоржийг ярь л гэнэ. Тэр хүн тэтгэвэртээ гараад улстөрөөс гарчихсан. Юу ярих юм. Жэнко шиг авгай хүүхдээ солиод явсан биш. Харин ч асрамжийн газар байгуулаад хүний өөрийн олон хүүхэд авчирч өсгөж хүмүүжүүлсэн гавьяатай хүн.

2011 онд МоАХ-ны нэр дээр Баттулга фракц бүлэглэл байгуулж явсан. Тэгээд Алтанхуягийн засгийн газраас 4-5 сайдын суудал авч явсан. З.Энхболдод баярлалаа. Мянганы хулгайч Жэнког молигодож Монголын төрөөс зайлуулсанд нь.

Жэнко Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын сайд байхдаа Баянмонгол энэтэр гээд баахан газраас хэдэн байр авлигад авсан гэж сонссон. Тэр байрнуудаасаа МоАХ-ын партизануудад ганц нэгийг нь өгсөн гэж яригддаг.

Жэнко хулгай хийгээд, төмөр зам мамаа ярихаараа МоАХ-ын байран дээр очиж ярьдаг гэж байгаа. Энэ МоАХ-ын байрыг АН-д өгөөрэй. Дээр үед соёлын яамны байр байсан. Би өнөөдөр тэр байраар орсон. Танай тролл барууд сууж л байналээ ш дээ.

Одоо би та нарт Жэнкогийн хулгайч нарын нөөцийн тухай ярьж өгье.

Жэнко өөрийнхөө дараа Бурмаа эмээг ХААА-н сайд болгоод Халх голд баахан газар будилуулсан гэж сонссон.

Өөрийн нарийн бичиг байсан, ШШГЕГ-аас дутагдлаар халагдаж явсан Байгалмаа хүүхнийг Зам Тээврийн дэд сайд болгосон. Дараа нь ерөнхийлөгч болоод ЕТГ-ын дэд дарга болгосон. ЕТГ гэдэг мундаг институцийн даргаар Шижрээ, дэд даргаар Байгалмааг тавьсан.

Энэ Байгалмаа дэд дарга болоод хийсэн ажил нь ердөө л Женкогийн нэрээр шүүхэд баахан гомдол бичсэн. Намайг хүртэл Жэнкогийн нэр төрд халдсан гээд шүүхэд өгсөн. Зөрчлийн хуулиар шүүхдээд би ялсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр Жэнко мянганы суут хулгайч гэдэг нь батлагдсан.

ЕТГ-ын дарга байсан Шижрээ бол хөлбөмбөгийн холбоонд байхдаа мөнгө төгрөгний асуудалд орж, хорих 461-р ангид ял эдэлж явсан.

Буурал Гансүх Жэнкогийн анх өмгөөлөгч байсан. Дараа нь Жэнкогийн дэд сайд нь болсон. Сүүлд нь Жэнко энэ барлагаа Зам Тээврийн сайд болгож нийлж хулгай хийсэн. Жэнко, Гансүх 2-ын хэргийг прокурор мөрдөөд шүүхэд шилжүүлчихсэн байсан.

Жэнкогийн хамгаалагч байсан Батзаяа ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болсон. ХААЯ-н дээр өдөр бүр Батзаяа, Гансүх 2 хулгайгаа Жэнкод тайлагнадаг байсан. МТЗ гээд компани байгуулаад анхны даргаар нь бас л энэ Батзаяагаа тавьсан.

Жэнкогийн гар хөл болж явсан, хулгай хийсэн мөнгийг нь офшорт нууж өгсөн Ганбат, Бат-Эрдэнэ 2 интерполиор эрэн сурвалжлагдаад гадаадад зугтаж явна. Жэнкогийн туслах байсан Түвшинжаргал гэдэг төрийн албаны шалгалт ч өгөөгүй хүүхэн Америк руу дэд консулаар томилогдож явсан.

Жудо бөхийн холбоогоор Жэнко олон жил мөнгө угаасан. Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Бөхөөгийн авгай нь Жэнкогийн үүдэнд сууж цайг нь зөөдөг байсан.

Баатар гэж жинхэнэ энтертайнмент хулгайч байна. Хийсэн нэвтрүүлгийнхээ ярианы бичлэгүүдийг хадгалж байгаад түгжилддэг. Яг Женкотой ижил хулгайч.

Голомтын Баясгалангийн туслах Амундараа гэдэг залуу Жэнкогийн шахаагаар Оюун-Эрдэнийн зөвлөх болсон.

Түвшинбаяр гээд бараг хүн алчихсан нөхөр уг нь өөрөө барилдаж өөрөө олимпын аварга болсон. Гэтэл энэ гавьяаг нь Жэнко өмчилсөн.


8 төгссөн боловсролгүй Жаргалсайхан гэдэг хүнийг хулгай хийх гэж Баянхонгорын АН-ын дарга болгосон. Дараа нь 2012-2016 онд Баянхонгорын засаг дарга болгосон. Энэ хулгайчаа хөдөлмөрийн баатар болгосон. Би Жаргалсайханд хэлж байсан. Чи сүүлд хулхины диплом худалдаж авсан ш дээ, гээд. Жэнког дуурайсан дээшээ долгинуур, доошоо дээрэлхүү нэгэн.


Жаргалсайхан нууц амрагтаа Баянхонгорын бүх тендерийг өгдөг байсан. Ах дүүсээрээ авгайгаа хаясан адгийн шаарнууд. Жаргалсайхан, түүний төрсөн ах АН-ын ҮБХ-ны гишүүн Дүгэрсүрэн 2 хоёулаа авгайгаа хаясан.


Баянхонгорт МАНАН байгуулж төрийн намыг төрөл садангийн нам болгосон. Нөхөн сэргээлт нэрээр нэг компаниас 200-500 сая төгрөг авч олон тэрбум төгрөг завшсан. Намайг худлаа ярьж байвал шүүхэд өгөөрэй. Дараа нь Жэнко нь Жаргалсайханаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын даргаар тавьсан. Женко ганцхан сар МТЗ компанийн захирал хийсэн хүнд хөдөлмөрийн баатар цол өгсөн.

Оюун-Эрдэнэ хамгийн боловсролгүй ерөнхий сайд. Гэхдээ яахав хамгийн хүнд үед ажиллаж байгаа нь үнэн. Чи суудалдаа үлдье гэж бодож байвал тэр үеэл Нямбаатарыгаа зайлуулаарай. Сэтгүүлчдээ та нар энэ хулгайч нарын хойноос өдөр шөнөгүй лайв хийгээд яваач.

Дахиад хэлчихье. 11 сарын 5-ны АН-ын хурал худлаа шүү. Ард нь Женко, Алтанхуяг 2 байгаа шүү. C1 телевизийг битгий үз. Жэнкогийн хувийн телевиз шүү.

Энэ 7 хоногт би АТГ руу очиж өгсөн өргөдлийнхөө араас явна. АТГ-ын олон нийтийн зөвлөлд өргөдөл өгнө.

Би нэг ч хүнд өргүй, бүх амьдралаа өөрийн гараар босгосон учраас хэнээс ч айлгүй шүүмжилж чаддаг юм. Намайг Монголын үндсэн хууль, хуулиуд хамгаалдаг юм. Би хэнээс ч айхгүй лайваа хийсээр байх болно.

Намайг дагаарай, залуучууд аа.




Холбоотой мэдээ