Хүсэл тэмүүлэл дүүрэн хараагүй бүсгүйчүүд хувцасны үйлдвэрт ажиллаж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-11-04 15:08:59


Шри Ланка улсын Велисара хотын ойролцоох жижиг хувцасны үйлдвэрт хараагүй бүсгүйчүүд ажиллаж байна. 

Тэд ихэвчлэн холоос ирж ажилладаг. 

Хатагтай Шамен Фелалден бол удирдан зохион байгуулагч баэнэ үйлвэрийн цор ганц харааны бэрхшээлгүй иргэн юм. 

Тэрээр анх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн энэ газраа үүсгэн байгуулсан.

Хамгийн түрүүнд Хатагтай Фелалденд тулгарсан чухал асуудал бол харааны бэрхшээлтэй бүсгүйчүүдийг яаралтай оедолын машин дээрээ сургаж дадлагажуулах байлаа. 

Олон төвөгтэй хэлбэр дизайнуудыг оёх нь энгийн хүнд ч хэцүү байдаг. 

Гэвч тэрээр авьяаслаг бүсгүйчүүдийн ачаар энэ давааг давж чадсан юм. 

Хараагүй бүсгүйчүүд хэрэгтэй хичээлүүдээ шамдан сурснаар тэдний ур чадвар дагаад орлого хүртэл нэмэгдсэн.

Шри Ланка улсын экспорт болон ДНБ-ийн ихэнх хувийг хувцасны зах зээл эзэлдэг. 

Үүсгэн байгуулагч хэлэхдээ бид анх 2019 онд эхлэхдээ хэрхэн хараагүй бүсгүйчүүддээ оёдолын машин ашиглах талаар ямар ч ойлголтгүй байсан.

Гэвч бид цуцашгүй хөдөлмөр сургуулалтын ачаар хэнд ямар сургалт хэрэгтэйг мэдэж ,зааж зөвөлгөө өгч оёдолчдоо бэлдэж чадсан.

2019 онд компани анх эхлэх үед хэнч оёдолын машин хэрэглэж, тэр байтугай хар ч үзээгүй хүмүүс байсан. 

Харин одоо бол бүгд чадварлаг оёдолчин бүсгүйчүүд болсон. 

Бид анхны оёсон цүнхээ гаргаад дараа нь подполкнуудаа гаргаад маш их захиалгууд авах болсон.

Ярилцлага: оёдолчин

Уучлаарай гэхдээ бидэнд авьяас байгаа. 

Хүн бүр хичээх юм бол бүх чавраа хөгжүүлж чадна.

Ярилцлага: оёдолчин

Миний өөртөө байнга хэлдэг зүйл минь

Бусад хүмүүс чамайг чадахгүй гэж хэлсэн ч хэзээч битгий бууж өгөөрэй. 

Зүгээр л тэдийг үл тоо.

Бусад хүмүүсийн юу гэх нь хамаагүйгээр зорилгынхоо төлөө ажиллаарай. 

Хэнээс ч хамааралгүй өөрийнхөө төлөө босоорой.

Ярилцлага: оёдолчин

Бид үргэлж нэг зүйлд итгэдэг. 

Энэ бол хүн бүр өөрийн гэсэн авьяастай. 

Энэ зүйлээл олж нээх хэрэгтэй. 

Харааны бэрхшээлтэй хүмүүс өрөвдүүлэх биш босож зогсох хүч хэрэгтэй байдаг юм. 

Тиймээс бие биенээ хайрлаж дэмнэж яваарай.


Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг

Холбоотой мэдээ