Хазарачууд Монгол улсад орогнох хүсэлт гаргав.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-11-08 10:00:14

Талибуудын угсаатны цэвэрлэгээний бодлогын улмаас  Афганистаныг орхин гарах дүрвэгсдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Афганистанд амьдарч буй Хазара Монгол угсаатны бүлэглэлүүд Монголд орогнох хүсэлт гаргах гаргаж эхэлжээ.

Олон улсын тусламжаар 300-1000 Хазаруудыг Монголд түр хоргодох газар хүссэн.  

Монголын хүний эрхийн төлөө тэмцэгчид мөн Афганистанд олон янзаар хэлмэгдэж, хүчирхийлэлд өртөж буй Хазаруудыг хүлээн авах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.  

Хазара Монголчууд бол эрт дээр үеэс Афганистанд амьдарч ирсэн Монгол угсаатны үндэстэн юм. 

 

• Ярилцлага :  
Б. Мөнхбаяр – Судлаач, Хүний эрхийн зүтгэлтэн 

Миний гарт байгаа бичиг бол Афганистаны ‘’Монголын үндэсний нийгмийн зөвлөл ‘’  гэдэг байгууллагын бичиг юм. Энэ дээр юу байна гэвэл Монголын ард түмнээс ямар ч тусламж авахад бэлэн байна. Манай Афгани дахь Монгол цустай Хазарачуудыг төрөл бүрээр хавчин гадуурхаж, дарлаж доромжилж байна гэж тодорхой бичсэн байгаа.

Бас дэлхийн Хазарачуудын зөвлөл гэдэг байгууллагаас саяхан бас бичиг ирсэн.

Энэ хоёр бичгийг аль алийг нь би төрд дамжуулсан байгаа.

Энэ бичиг нь бол 300-1000 Хазарачуудыг гадны санхүүжилтээр түр Монгол улсад орогнуулах боломжийг хүссэн ийм бичиг байгаа.

Энэ мэтчилэн одоо Хазара ард түмэн монголчуудаас тусламж хүссээр байна. 

• Ярилцлага :  С. Баянмандах – Иргэн 

Өвөр Монголчууд маань байна, Афганистанд байгаа Хазарууд маань байна.

Маш их хавчлага, аллага, хүчирхийлэлд өртөж байна. Монголын төр зөв бодлоготой эх оронч, эх орон үндэстнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс энэ төрд байдагсан бол тэднийгээ Монголын эзэнт гүрний голомт болсон эх орондоо авчирч амьдруулмаар байна.

Тэднийгээ өрөвдөж байна.  Монголд зөв  төр засаг нэгэн өдөр тогтоно.

Тэр үед та бүхэн минь тэр үед ирээрэй гэж урьж байна.

Сайхан цаг ирнэ ээ!

Монголын ард түмэн монгол үндэстнээ нэгтгэх цаг хэзээ нэгэн цаг ирнэ.

Монголчууд дандаа ийм дорой байхгүй ээ!


Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг

Холбоотой мэдээ