"Архивын баримтыг БНХАУ-д зарсан асуудалд холбогдох албан тушаалтныг нь яллагдагчаар татсан"

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-09 23:03:26

Соёлын сайд асан С.Чулууныг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхтэй холбоотой түүхийн баримт, эх сурвалжийг БНХАУ-ын нэр бүхий компанид зарсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Энэхүү түүхийн ховор баримт материалууд нь “Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж буй юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр “Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжийг эрдэм шинжилгээний боловсруулалт хийгдэлгүй гадаад улсад шилжүүлсэн байж болзошгүй гэмт хэргийг шалгаж байна” гэж мэдээлсэн юм.

УИХ-ын Хууль зүй болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ч.УНДРАМ: -Энэ хуулийн төсөлтэй нэг асуудлыг холбогдуулан асууя. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын түүхчид нэг асуудлыг дэвшүүлж байгаа. Монгол Улсын 1725-1911 оны түүх хамаарах Хүрээ сайдын хөмрөг буюу архивын бичиг баримтуудыг БНХАУ-ын байгууллагад зарчихсан байна. Тэр нь хэвлэгдэж ном болоод АНУ-ын Конгрессын номын санд БНХАУ-ын орон нутгийн түүх гэсэн ангилалд хүрээг БНХАУ-ын зүгээр нэг хошуу гэсэн байдлаар тайлбарлан дэлхийд сурталчилж байна. Энэ архивын мэдээлэл хэн дуртай нь аваад зардаг нээлттэй мэдээлэлд орох уу, эсвэл хаалттай мэдээлэл юм уу?

Х.НЯМБААТАР: -Түүхийн нэн чухал бичиг баримт нээлттэй мэдээллийн жагсаалтад орохгүй. Архивын ховор баримт бичгийг гадаадад зарсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Холбогдох албан тушаалтныг нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт яллагдагчаар татсан

Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 



Холбоотой мэдээ