Бичиг баримт хуурамчаар үйлдсэн хятадууд “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан” гэж хуурамч дуудлага өгчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-12 01:15:00

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэн, инженер Чен хо гэгчийг орчуулагчийнх нь хамт балмад хэрцгийгээр зодсон талаар нийгмийн сүлжээнд өнгөрсөн шөнө мэдээлэгдсэн. 

Уг мэдээллийг баттай эх сурвалжуудаас тодруулбал, өчигдөр 17.00 цагийн орчимд "УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодууллаа" гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар очиход зодоон болоогүй, харин тухайн хятад иргэн "бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч гэрээгээр залилахаар оролдсон" асуудлаар маргаан болсон байжээ. 
Тодруулбал, тухайн хятад иргэн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий монгол компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилах үйлдэл хийж байсан асуудлаар маргасан юм байна. Тухайн хятад иргэдийн биед ямар ч гэмтэл тогтоогдоогүй байна. 

Харин яагаад "УИХ-ын гишүүн хүн гадаад улсын иргэнийг садист байдлаар зодсон" гэх мэдээлэл тархаж буй нь анхаарал татаж байна. 

Холбоотой мэдээ