Хятадын нэгэн ядуу тосгоны даргадаа хийж өгсөн аварга хөшөө бусдын шүүмжлэлийн бай болжээ. Учир нь…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-23 06:37:50

Хятадын шинэ оны хамгийн шуугиантай мэдээ нь Хэнань мужийн нэгэн бяцхан суурингий иргэд хуримтлуулсан мөнгөөрөө их удирдагч Мао даргын 40 метр өндөртэй аварга хөшөө босгож байгаа тухай байлаа.

Төрийн бүх хэвлэл мэдээлэл энэ явдлыг орон даяар мэдээлж суурингийн иргэд улсын хэмжээнд алдаршсан. Урд хөршийн нам төрийг 1949-1976 онд тэргүүлж хязгааргүй эрх мэдэлтэй байсан Мао даргынхаа хөшөөг барихад зориулж одоогоор нийтдээ гурван сая юань буюу 460 мянган доллар зарцуулаад байна. Гэтэл саяхнаас улс орон даяар магтагдаж байсан хүмүүс өдгөө шүүмжлэл, дайралтын бай болжээ. Учир нь аварга хөшөө их удирдагчтай огт төсгүй харин ч суурингийн даргыг санагдуулсан царайтай болсон гэнэ.

Хэрвээ зохион байгуулагчид энэ алдаагаа яаралтай засахгүй бол төвөөс хөшөөг буулгах тушаал ирж магадгүй болоод байна.


Холбоотой мэдээ