Мьянмарын сүүдрийн засгийн газар

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-04 20:21:06

Мьянмарын сүүдрийн засгийн газар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, цэргийн албан хаагчид болон цагдаа нарт нийгэм, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор дор хаяж 800 сая долларын хөрөнгө босгох зорилгоор нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын бонд эхлүүлсэн. Засгийн газар өмнө нь Nway Oo нэртэй сугалааны тасалбар зарж мөнгө цуглуулж байсан бол одоо Юнити бондыг зарж, олсон мөнгөө хувьсгалын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах гэж байна. Сүүдрийн Засгийн газар эхний ээлжинд 200 сая ам.долларын бонд гаргаж эхэлсэн бөгөөд эхний 24 цагийн дотор 9 сая гаруй ам.долларын арилжаа хийгдсэн гэх мэдээлэл байна. Оюутны холбооны тэргүүн Мин Хант Кяв Линн хэлэхдээ, энэ бондний санхүүжилтаар хүмүүнлэгийн тусламж, эсэргүүцлийн бослого, хөгжлийн механизм зэрэгт яаралтай хувь нэмэр оруулах хэрэгтэй байна гэж мэдэгдэв.

• Мин Хант Кяв Лин - Оюутны холбооны удирдагч/Бослого удирдагч 

Юнити бонд Мьянмарын ард түмнээс хувьсгалд хэрэглэх гэж мөнгө зээлж байна. Энэ нь үндсэндээ засгийн газар хувьсгалд ялангуут гэрээгээ ашиглан мөнгөө эргүүлэн авах боломжтой. Мьянмарын ихэнх банкууд улс төрийн өөр бүлгэмийн эрх мэдэлд байдаг. Тиймээс бид гүйлгээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Түүнчлэн, Юнити бонд гэсэн вэб сайтад байршуулсан бонд худалдах хэлбэр хараахан тогтвортой биш байгаа тул бид эдгээр бондыг худалдан авахдаа өөр өөр хүлээн авагчийн дансыг илгээх шаардлагатай болж байгааг анхаарах хэрэгтэйМөн гүйлгээний шимтгэлийг байнга бууруулж байгаа бөгөөд санхүүжилтийг хаана, яаж хэрхэн зарцуулах талаар ямар нэгэн мэдэгдэл хараахан хараагүй байна. Гэхдээ бид Юнити бонд –д итгэж байгаа тул засгийн газар бидний зорилго болох бүрэн бодит ардчилал, холбооны муж, тэр дундаа Бирмийг тэнцвэртэй эрхээ хадгалан үлдэх бусад үндэстэн ястнууд бий болгох зорилгод ашиглах болно гэж үзэж байна. Тиймээс бид эдгээр бондыг худалдан авч байна” гэв.

Одоо хууль ёсны Засгийн газар болох  (Үндэсний эв нэгдлийн засгийн газар) бонд зарж байна. Өнгөрсөн хугацаанд ч мөн ийм зүйл хийж байсан түүх бий. Тэд нэг тэрбум долларын бонд зарахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, анхны борлуулалтаа 200 саяар эхлүүлсэн. Одоогоор эрэлтийн хэмжээ нэмэгдэж байна. Манай улсад хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн механизмбослого эсэргүүцлийн хаялт зэрэгт яаралтай тусламж хэрэгтэй байна. Бонд зарж олсон эдгээр 800 сая доллар тус болно гэж бодож байна. 

Миний мэдэж байгаагаар Мьянмарын банкинд хүлээн авагчийн данс нээж чадахгүй байгаа нь бондыг худалдаж авахад хүндрэл гарч, гүйлгээ хийх боломжгүй байна.Иймээс гадаадын банкны данс ашиглах шаардлагатай болсон. Тэгэхээр хилийн чанадад байгаа хүмүүс банкнаас банкинд худалдан авалт хийх боломжтой. Эндээс гадаадын банк руу бэлэн мөнгө явуулах боломжгүй. Харин гадаадад байгаа, сонирхсон хүмүүс эдгээр бондыг худалдаж болж байна.

24 цагийн дотор 9.8 сая гаруй бонд зарагдсан тул худалдан авагчийн эрэлт хэт өндөр байна гэж бид үзэж байна. Мьянмарын бүх банкууд улс төрийн өөр бүлгэмийн эрхмэдэлд байдаг тул эндээс худалдан авалт хийхдээ зарим саад бэрхшээлтэй тулгардаг. Үндэсний эв нэгдлийн засгийн газарэдгээр бондыг ямар ч асуудалгүйгээр худалдаж авах өөр арга замыг хайж олох болно гэж найдаж байна. Бид эдгээр бондыг худалдаж аваад хувьсгалынхаа дараагийн түвшинд хүрнэ гэж найдаж байна. Эдгээр бондыг худалдаж авах болсон гол шалтгаан нь хууль ёсны Засгийн газарт мөн ард түмэнд маань ч тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байна” гэв.


Эх сурвалж: 

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ