2020 оны 2-р сарын 4 11 цаг 50 минут П.Очирбат: Дубайн төлөвлөгөөг баталсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд шиг ажилласан

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-16 05:32:13

Оюутолгойн ордтой холбоотой олон асуудал үүссэний нэг нь "Дубайн гэрээ" гэсэн тодотголтой асуудал. Ерөнхий сайд байсан хүн Дубайд очиж, гэрээ байгуулснаар эх орныхоо эсрэг ажилласан гэж үзсээр байгаа. Тэгвэл энэ асуудлаар Ерөнхийлөгч асан П.Очирбат байр сууриа илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгчээ. 

Тэрбээр "Миний хувьд Монголын талынханд, “34 хувиасаа татгалзаж хувиа зар" гэж зөвлөнө. Ногдол ашиг хойшиллоо, өндөр хүүтэй төлбөр төлж байна гэх мэт шүүмжлэл, асуудлууд эндээс эхтэй.Бид Оюу толгойгоос 17 төрлийн татвар, төлбөр, хураамж авч байгаа. Эднийгээ аваад явахад л Оюутолгойгоос ирэх ашгийн 53-56 хувь нь Монголын Засгийн газарт ирнэ. 34 хувиасаа татгалзаад зарлаа гэж бодоход нөөц ашигласны төлбөрөө нэмчих хэрэгтэй. Тэгвэл манайд орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Ийм зохицуулалтыг гадныхан зөвшөөрнө.

УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгууллаа, эрхээ хэтрүүллээ гээд байгаа. Дахиад хэлэхэд энэ бол гэрээ биш төлөвлөгөө. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн нэмэлт арга хэмжээ авъя л гэсэн. Хэрвээ тийм арга хэмжээ аваагүй бол байдал хэцүүдэх байсан.Дубайн төлөвлөгөө бол цаг хожсон, хүндрэлийг газар авхуулж гүнзгийрэхээс сэргийлсэн үйл ажиллагаа. Тийм хүнд үед олон улсын банк санхүүгийнхэн Монголын Засгийн газарт итгэл үзүүлсэн нь өөрөө маш том өгөөж. Тухайн үеийн Засгийн газар зөв юм хийсэн. Би хувьдаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд шиг ажилласан гэж хэлнэ" хэмээн ярьжээ. 

Холбоотой мэдээ