Н.Алтанхуяг: Э.Бат-Үүл зүгээр нэг хүн биш, ардчиллын лидер шүү

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-17 03:21:15

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 143 хуулийн эцэслэн батална. Мөн өнөөдрийн хуралдаанаар боловсролын тухай Ерөнхий сайдын мэдээлэлтэй байсан ч БШУ-ы сайд Л.Энх-Амгалан гадаадад томилолттой яваа учир уг асуудлыг хойшлууллаа.

Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргалаа. Тэрбээр “Өнгөрсөн хаврын өлсгөлөнгийн үеэр асуудлыг парламентын танхимд ярьж гээд ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцье гэж би гурав дахь удаагаа хэлж байна. С.Бямбацогт гишүүн хэлэлцэх асуудалд оруулж байтал Ц.Мөнх-Оргил гишүүн асуудлаа эцэслэе гээд хойшлуулсан. 

Одоо хойшлуулмааргүй байна.

Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг шоронд хорьж байна. 

Бүгд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэх байх.

Гэхдээ манай улсад хууль, шүүх гэдэг чинь юу ч болсон юм бэ дээ.

Шударга бусын хонгил нь хэвээрээ ч байгаа юм шиг.

Дабль стандарт гэж нэрлээд байгаа зарим хүнд хоёр нүүр гаргадаг асуудал ужгарч байгаа юм биш үү.

Э.Бат-Үүл зүгээр нэг хүн биш, ардчиллын лидер хүн. 

Ардчиллын нэр хүндийг унагаах,

АН үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу.

Энэ бол нэг нам, нэг хүний асуудал биш.

Тиймээс УИХ дээр ажлын хэсэг байгуулаач. Үүнд анхаарал хандуулаач. Хавтаст хэрэгтэй танилцъя, өмгөөлөгч гаргаж өгье. Энэ нэг намын асуудал биш. Монголын ардчиллын асуудал.

Шударга ёс тогтохгүй юм байна гэж итгэл алдраад байгааг улам лавшруулаад байна. 

Яагаад ардчилалд ийм дургүй болж байгаа юм вэ. Яагаад АН-ыг арчих гээд байгаа юм бэ, та нар" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Эхний удаа хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр ажлын хэсгийн ахлагч миний саналаар хойшлуулсан. Дараагийн хэлэлцүүлгийг хийхэд бэлэн байгаа. Ажлын хэсэгт орсон АН-ын гишүүд Дээд шүүх дээр асуудал хэлэлцэнэ. Түүний дараа  асуудлыг ярья гэсэн санал гаргаж, хойшлуулсан. Гурван асуудлаар ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон. Гэхдээ нэгдсэн дүгнэлт гарах боломжгүй. Тэгэхээр МАН-аас орсон гурван гишүүний дүгнэлт, АН-ын гурван гишүүний дүгнэлт тусдаа гарна гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ын даргын зүгээс АН-ын бүлгийн гишүүд дүгнэлтээ оруулж ирвэл ирэх долоо хоногийн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжтойг хэллээ. 


Холбоотой мэдээ