М.Тулгат: Дээд шүүх аль ч талыг бүртгэж болно, гомдолгүй

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-19 03:46:16

С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан мэдээлэл хийлээ. Тэд Улсын дээд шүүх аль ч талыг нь бүртгэсэн гомдолгүй гэдгээ тодотгов.

АН-ын дарга гэх М.Тулгат: 

-Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төрийн байгууллага данхайж, хувийн хэвшил туйлын хүнд байдалд ороод байна. Хувийн хэвшилд нэг хүний хийх ажлыг төрийн байгууллагын 10 хүн хийж байна. Оюутолгойн өрийг тэглэв гээд гоё мэдээ харуулаад байдаг, бодит амьдрал дээр ард түмэн туйлдаж байна. Ийм нөхцөлд АН нэг талдаа гарах хэрэгтэй. АН-д хууль, шүүх, тамганы асуудал байгаа ч үзэл санаан дээрээ нэгдэн нийлэх хэрэгтэй. АН-ын бодлого стратегийн нэгдсэн зөвлөл байгуулж, намыг чанарын хувьд нэгтгэх яриа хэлцэл хийгдээд явж байгаа.

Улсын Дээд шүүх хоёр талаас өгсөн материалын аль нэгийг нь бүртгэнэ. Ингэсэн тохиолдолд нөгөө талаас гомдол гаргахгүй гэсэн бичиг хүргүүлэхээр бэлтгэсэн. Дээд шүүх хууль, журмын дагуу асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Үүнд улстөржилт бүү ороосой гэж хүсэж байна. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэгдэх Ч.Өнөрбаяр: 

-Эрх баригч нам хүний эрхийг дээдэлнэ гэж ярьж байгаа ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Улс төрийн зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглоно гэдэг нь утгагүй.

"No double standart" хөдөлгөөнийг санаачилсан залуусын уулзалтад би очсон. Том дарга нар тэнд харагдаагүй. Уулзалтад ирсэн иргэн Г.Ганбатын ярьж байгаагаар дарга нарын нэр хүнд 100 мянган төгрөг болчихсон юм байна лээ. Дарга нарын нэр хүндэд халдсан гээд 100 мянган төгрөгөөр торгож байгаа юм байна. Төрийн өндөр албан тушаалтан болж, тангараг өргөж байгаа бол та шүүмжлэл даах хэрэгтэй. Таны бүх үйлдэл олон нийтийн өмнө ил тод байх хэрэгтэй. Таныг дарга бол гэж хэн ч гуйгаагүй. 


Холбоотой мэдээ