Орос Хятадтай эвссэнээр дэлхийн хүчний харьцаа өөрчлөгдөнө

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-27 23:51:45

Константин Гаврилов: Европын аюулгүй байдлын талаарх ОХУ-ын саналыг Хятад улс дэмжсэнээр хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөнө-

Хятадын эрх баригчид ОХУ-тай аюулгүй байдлын гэрээ байгуулна гэж амласан нь дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчлөх магадлалтай юм.

Энэ тухай Венад болж буй цэргийн аюулгүй байдал, зэвсгийн хяналтын асуудлаарх хэлэлцээнд оролцож буй Оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Гаврилов мэдэгдсэн бөгөөд түүний үгийг шууд YouTube сувгаар дамжуулжээ.

“Хятадын санаа бодол маш чухал гэж би бодож байна. Учир нь тэдний үгийг  Вашингтон ч, НАТО-гийн орнууд ч сонсдог" гэж Гаврилов онцлон тэмдэглэв.

ОХУ, БНХАУ-ын эвслийн ачаар Европын аюулгүй байдлын талаарх Москвагийн саналын хариуд хийсэн хатуу мэдэгдлүүд хэлэлцээрийн явцад зөөлөрч тэгширнэ гэдэгт  итгэлтэй байна гэжээ.

Аюулгүй байдлын баталгааны талаарх Оросын саналууд нь улс орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, мөргөлдөөн үүсэх эрсдэлийг бууруулж байна гэж Хятадын ГХЯ өмнө нь мэдэгдсэн юм.

Энэ 12-р сарын 18-нд ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов олон улсын улс төрийн нөхцөл байдал Орос, Хятад хоёрыг стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхэд түлхэц болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Үүний зэрэгцээ АНУ болон НАТО-гийн холбоотон орнуудаас ялгаатай нь Орос, Хятад  хоёр улс нь  ямар ч тусгаар тогтносон улс оронтой  холбоотой ямар нэгэн геополитикийн төлөвлөгөө, зорилго агуулдаггүй  гэдгийг дипломатч онцолжээ.

Эх сурвалж: Лента.ру

Холбоотой мэдээ